В. Болормаа

В. Болормаа
Еойм
Туршлага
Шагнал
Мэдээ
Нийтлэлүүд
person image
В. Болормаа

Партнер, Өмгөөллийн Абсолют Адвокатс ХХН, ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Монгол дахь салбар

В.Болормаа нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг, ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн салбар   болох Өмгөөллийн Абсолют Адвокатс ХХН-ийн гүйцэтгэх захирал, партнер юм.

В.Болормаа нь компанийн болон арилжааны эрх зүй тухайлбал компанийн нэгтгэх, нийлүүлэх, хөрөнгө оруулалт, татвар болон бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төвлөрөн ажилладаг.

В.Болормаа нь Монголын хууль эрх зүйн салбарт 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд хуулийн фирмийг үүсгэн байгуулахаасаа өмнө тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг Ананд Адвокатс ХХН-д хуульчаар ажиллаж байсан. Тэрээр Монголын ард иргэдийн боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд, агаарын бохирдол, өмчлөх эрхийг хөгжүүлэх АНУ–ын USAID-ээс санхүүжилттэй  Монгол Улсын Засгийн Газрын Мянганы сорилтын сангийн аудитын төсөлд  нийцэл хариуцсан хуульчаар ажилласан.

В.Болормаа нь Монгол дах дэлхийн хамгийн том уул уурхайн төсөл болох "Оюу Толгой" ХХК-ийн Гэрээний ахлах зөвлөгч болон  Хангамжийн  ахлах мэргэжилтнээр  ажиллаж байсан.

Түүнчлэн уул уурхай, худалдаа, эм зүй, гоо зүй, үнэт эдлэл,  газрын тос, болон  эрчим хүчний салбар, хөдөлмөрийн маргаан болон эрх бүхий төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах зэрэг олон төрлийн салбарт бизнесийн ажиллагаа эхлүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулагч болон тэдгээрийн компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад туслах, зөвлөгөө өгөх хангалттай мэдлэгтэй.

Тэрээр үйлчлүүлэгчиддээ арилжааны төрөл бүрийн гэрээнд зөвлөгөө өгч, орон нутгийн төрийн болон хувийн хэвшилийн түншүүдтэй амжилттай хэлэлцээр хийхэд нь туслалцаа үзүүлсэн.

Практик:

  • Компанийн эрх зүй,
  • Арилжааны эрх зүй,
  • Хөдөлмөрийн эрх зүй,
  • Хөрөнгө оруулалт,
  • Оюуны өмч

Салбар, чиглэл

  • Mining,
  • Construction,
  • Pharmaceuticals,
  • Trading and  industry,
  • Petroleum

Боловсрол:

  • Бакалавр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – 2005;
  • Магистр, Бүгд найрамдах Энэтхэг улсын Дэлигийн Их сургууль – 2007;
  • Магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль магистр – 2020

Хэл:

  • Англи
  • Монгол
Туршлага

КОМПАНИЙН эрх зүйн хүрээнд:

  • Эм зүй, худалдаа, уул уурхайн болон харилцаа холбооны салбарт гадаад компани болон гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалттай хэд хэдэн компани Монголд төлөөлөгчийн газруудаа бүртгүүлэхэд нь туслалцаа үзүүлж зөвлөгөө өгсөн.
  • Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хуваах эсхүл шилжүүлэхтэй холбогдсон Компанийн дүрмийг шинэчлэхэд зөвлөгөө өгсөн.
  • Харилцаа холбооны салбар дахь дэлхийн хамгийн том компани Монголд контентийн үйлчилгээнд суурилан сүлжээгээ эхлүүлэхэд зөвлөгөө  өгсөн.
  • Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт тодорхой үйлчилгээ үзүүлэх өндөр үнэлгээтэй үйлчилгээний гэрээний талаар зөвлөгөө өгсөн
  • Аж ахуйн нэгжийн үйлчлүүлэгчдэд хөдөлмөрийн гэрээ цуцлахтай холбоотой маргаанд  зуучлагчаар оролцож амжилттай  төлөөлж, туслалцаа үзүүлсэн.
  • Монгол дах оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон түүний журмын талаар Penaten, Procter & Gamble зэрэг олон улсын хэрэглээний брэндүүдэд зөвлөгөө өгсөн.
  • Харилцаа холбооны салбар дахь томоохон компаниудын нэр ZTE – ын авилгын эсрэг бодлогын талаар зөвлөгөө  өгсөн.
  • Компанийн бүртгэл, татварын орчин болон холбогдох тусгай зөвшөөрөл зэрэг Компанийн асуудлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд зөвлөгөө  өгсөн.
  • Гадаадын лабораторийн үйл ажиллагааг нь түр зогсоосонтой холбоотой асуудлаар Улсын Мэргэжлийн хяналтын газартай харилцахад нь зөвлөгөө  өгсөн.
  • Тамхи үйлдвэрлэгч томоохон компанид жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах болон Монголын Гаалийн байгууллагатай харилцахад нь зөвлөгөө  өгсөн.
  • Уул уурхай, эм зүй, харилцаа холбоо болон мэдээллийн нууцлалын талаар үйлчлүүлэгч компанидаа зөвлөгөө  өгсөн.
  • Олон улсын эмийн үйлдвэрийн компанид Монгол дахь сонирхлын зөрчилтэй хэлцэл болон авилгалаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө  өгсөн.
  • Гадаадын барилгын компанид Монголд гадаадын ажиллах хүчийг ажиллуулах хувь хэмжээ болон холбогдох тусгай зөвшөөрлийн талаар зөвлөгөө  өгсөн.
  • Монгол Улсад такси үйлчилгээний платформ ажиллуулах тусгай зөвшөөрлийн талаар зөвлөгөө  өгсөн.
  • Дэлхийн хамгийн том био-эм зүйн компаниудын нэг Pfizer Inc компанид Монголын эмийн зар сурталчилгааны хууль, журмын талаар зөвлөгөө  өгсөн.

АРИЛЖААНЫ эрх зүйн хүрээнд:

  • Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага болон Олон улсын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээнд зөвлөгөө  өгсөн.
  • Procter&Gamble болон түүний орон нутгийн компани хоорондын байгуулсан  дистербьютерийн гэрээ болон түүний хавсралтуудад зөвлөгөө  өгсөн.
  • Харилцаа холбооны томоохон компани болон түүний орон нутгийн үйлчилгээ үзүүлэгч компани хоорондын өр шилжүүлэх хэлцэлийн талаар зөвлөгөө өгсөн.
  • Олон улсын эмийн үйлдвэрийн компани болон эмнэлэг хоорондын сургалтын хангамж болон эмийн талаар хандивын гэрээнд зөвлөгөө өгсөн.

Компанийг НЭГДЭХ & НИЙЛЭХ үйл явцын хүрээнд:

  • Гадаадын шинэ хувь эзэмшигч Хонг Конгийн хөрөнгө оруулалттай компанийн хувьцааг худалдах – худалдан авах хэлцэлд зөвлөгөө өгсөн мөн Улсын бүртгэлийн байгууллагад тус асуудлыг бүртгүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Шинэ хөрөнгө оруулагчид холбогдох зөвшөөрлийг олж авахад туслалцаа үзүүлсэн.
  • Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж байгаа уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хууль зүйн дүгнэлт бэлтгэхэд зөвлөгөө өгсөн.
  • Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчид техногенийн эрдсийн тогтцыг агуулсан зэсийн төслийн талаар зөвөлгөө өгсөн
award icon

Мэдээ

publication image

ГРАТА Интерншэнл Монголиа ХХН-ийн Партнер Володягийн Болормаа нь Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдлоо

publication image

ГРАТА Интернэшнл Монголиа салбарын Партнер, Захирал нь Засгийн газрын шагнал болох Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Хууль

publication image

В.Болормаа, Грата Интернэшнл Монголиа хуулийн фирмийн Партнер Олон улсын бизнесийн хэлцэл оюутнуудын англи хэл дээрх илтгэлийн уралдааны шүүгчдийн нэгээр ажиллалаа

Нийтлэлүүд

publication image

Монголын уул уурхай 2025

publication image

Монголын уул уурхай - 2025

publication image

Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өнөөгийн зохицуулалт ба хөрөнгө оруулалтын боломж