ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ

ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготойгоор 2013 оны 04-р сарын 15-ны өдрөөс 6 бүлэг 35 зүйлтэйгээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хууль батлагдсанаар маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэх чиглэлээр тодорхой ахиц гарсан хэдий ч институтийн бүтэц болон практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд нийцүүлэн арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгцээ шаардлага нэгэнт бий болжээ. 

Иймд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр (цаашид “Хуулийн төсөл” гэх) шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх, идэвхжүүлэх болон маргаан шийдвэрлэх сонголттой хувилбарыг бий болгох зорилгоор дараах онцлох зохицуулалтуудыг багтаасан байна:

  • Шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны процесс болон эвлэрүүлэн зуучлалын хорооны бүтэц зохион байгуулалт, эвлэрүүлэн зуучлах төвийг магадлан итгэмжлэх, шүүхийн бус эвлэрүүлэн зуучлагчид эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг бий болгосон;
  • Арилжааны маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн;
  • Эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах механизмыг тодорхойлсон;
  • Сингапурын эвлэрүүлэн зуучлалын конвенц, ЮНИСТРАЛ-ын загвар хуульд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зохицуулахаар тусгасан;
  • Эвлэрлийн үйл ажиллагааг уян хатан болгож бие даасан, тэгш байдлын зарчмын үзэл баримтлалыг тусгах буюу эвлэрүүлэн зуучлагчийг сонгох, татгалзан гарах боломжийг тусгасан;
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаатай уялдуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хугацааг 30 хоног байсныг богиносгож, 20 хоногт багтаан явуулахаар тогтоосон (талуудын хүсэлтээр энэ хугацааг 20 хоногоор сунгаж болно);
  • Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явуулах хэлбэрийг нэмэгдүүлж, талуудын хүсэлтээр цахим хэрэгслээр дамжуулан оролцох эрх зүйн орчныг бүрдүүлсэн зохицуулалтыг тусгасан. 

Бүтнээр нь унших....

Mongolia
Licenses and Permits Subsoil Use Antitrust and Competition