21-р зуунд технологийн дэвшил ашиглахгүйгээр бизнесийг хөгжүүлэх боломжгүй билээ. Технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны зах зээл дэлхийн эдийн засагт хамгийн эрэлттэй, нөлөөтэй салбар болоод байна.
ГРАТА олон улсын хуулийн фирм нь өндөр мэргэшсэн, уян хатан, өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадвартай, амжилттай ажиллах өөрсдийн арга барилтай хуульчдаас бүрдсэн “Технологи, Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбоо” –ны тусгай хороог байгуулсан.
Зах зээлийн шаардлага болон үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн хөрвөх чадварын ачаар шинэ технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт төсөл хэрэгжүүлэх практик туршлага бий болгосон.
Манай фирм 22 улс оронд салбартай тул улс дамнасан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой төдийгүй үйлчлүүлэгчдэд бодитой, үр дүнтэй бизнесийн шийдэл олоход тусалж чаддаг тул тэд бидэнд итгэл үзүүлдэг.
Технологийн компаниуд, интернэт, хэвлэл мэдээлэл, хайлтын системийн компани, үйлчилгээний агрегатор, маркетэр, техник болон програм хангамж үйлдвэрлэгч, харилцаа холбооны компани, үүрэн холбооны операторууд, кабелийн телевизийн оператор зэрэг бүс нутгийн болон олон улсын томоохон компаниуд манай фирмээр үйлчлүүлдэг.
ГРАТА хуулийн фирмийн технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан хуулийн баг нь эрх зүйн зохицуулалт, бизнесийн бүтэц төлөвлөлт, маркетинг, зар сурталчилгаа, татвар, тэр дундаа олон улсын татвар, оюуны өмчийн хамгаалалт болон энэ салбарт холбогдох бусад хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгдөг.
ГРАТА хуулийн фирмийн үйлчилгээний чанар нь The Legal 500, Chambers & Partners болон Asialaw Profiles зэрэг олон улсын нэр хүнд бүхий хэвлэлүүдийн үнэлгээгээр тогтоогдсон.
Үйлчилгээ:
Технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой хуулийн этгээдийн хэлбэрийг тодорхойлох
Бизнесийн үйл ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалтын талаар зөвлөгөө өгөх
Энгийн болон тусгай зөвшөөрөл авах
Бүх төрлийн арилжааны гэрээний төсөл боловсруулах
Оюуны өмч, хувийн мэдээллийн хамгаалалт, түүнчлэн улс дамнуулан шилжүүлэх, г.м
Технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт явуулах үйл ажиллагаатай холбоотой татвар, компани, хөдөлмөрийн эрх зүй болон бусад эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх
Компани худалдан авах, нэгдэх ба нийлэхтэй холбоотой төсөлд зөвлөгөө өгөх
Үйлчлүүлэгчийг шүүхэд болон бусад үйлчилгээнд төлөөлөх