ГРАТА хуулийн фирмийн Барилга, дэд бүтэц хариуцсан хуулийн багийн хуульчид Казахстан, Төв Ази, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын дэд бүтэц, цахилгаан, тээвэр болон бусад барилга байгууламж барих төсөл хэрэгжүүлэхэд оролцсон гойд практик туршлагатай.
Барилгын томоохон төсөлд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хууль тогтоомж болон тухайн салбарын онцлогийг мэддэг байхаас гадна, арвин практик туршлагатай байх шаардлагатай. Бид аль болох үр дүнтэй, бодитой шийдэл гаргахыг хичээдэг тул үйлчлүүлэгчид бидэнд итгэл хүлээлгэдэг. Манай өөр нэг давуу тал бол 22 улс оронд буй салбарын дэмжлэгтэйгээр нарийн төвөгтэй, улс дамнасан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Бид 30 гаруй жилийн турш барилга, хөрөнгө оруулалт, хөгжлийн компаниуд, банк, сан, аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгч, зочид буудал, менежментийн компаниуд, байгалийн баялаг ашиглагчид, тээврийн компаниуд, жижиглэнгийн худалдаачид зэрэг олон үйлчлүүлэгчдэд Евразийн бүс нутагт төсөл хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж ирсэн. Бид барилгын төслийн бүтэцлэг, энгийн болон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, татвар, хүрээлэн буй орчны хууль тогтоомжтой холбоотой асуудалд туслалцаа үзүүлэх, фидик гэрээ зэрэг барилгын ажилтай холбоотой гэрээнийн төсөл боловсруулах,төслийн санхүүжилт, төр-хувийн хэвшилийн түншлэл, компани нэгдэх, нийлэхтэй холбоотой төслүүдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, арилжааны маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
ГРАТА хуулийн фирмийн үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчид танигдсан байдал нь The Legal 500, Chambers Global, Chambers Asia-Pacific, IFLR1000, Who’s Who Legal, болон Asialaw Profiles, Best Lawyer зэрэг олон улсын нэр хүнд бүхий хэвлэлүүдийн үнэлгээгээр тогтоогдсон.
Үйлчилгээ:
Барилгын төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой бизнесийн хэлбэрийн талаар зөвлөх
Тусгай болон энгийн зөвшөөрөл авах, хууль тогтоомжтой холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх
Тусгай болон энгийн зөвшөөрөл авах
Үл хөдлөх эд хөрөнгийн эрх олж авах, бүртгүүлэх
Фидик зэрэг барилгын салбарын бүх төрлийн гэрээний төсөл боловсруулах
Татвар, хүрээлэн буй орчин, компани, хөдөлмөрийн эрх зүй болон барилгын ажилтай холбогдох бусад хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх
Компани худалдан авах, нэгдэх, нийлэхтэй холбоотой төсөлд туслалцаа үзүүлэх
Төслийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар зөвлөгөө өгөх
Үйлчлүүлэгчийг шүүхийн болон бусад маргаанд төлөөлөх, ашиг сонирхлоо хамгаалахад зөвлөгөө өгөх
Хот төлөвлөлтийн хууль тогтоомжид үндэслэн, төслийн үндэслэл, хязгаарлалтад хууль зүйн дүгнэлт хийх
Үндэсний хэмжээний болон орон нутгийн худалдан авах ажиллагаа, тендерт оролцоход зөвлөгөө өгөх
Дампуурал, дахин хөрөнгөжүүлэх талаар зөвлөгөө өгөх