Хууль зүйн мэдээ: Байгаль Орчин Нийгэм Засаглал (БОНЗ) ба Карбон Кредит

Хууль зүйн мэдээ: Байгаль Орчин Нийгэм Засаглал (БОНЗ) ба Карбон Кредит

УДИРТГАЛ

Сүүлийн жилүүдэд Байгаль орчин, Нийгэм, Засаглал (ESG)-ийн үзэл баримтлал нь компаниудын сайн дурын нийгмийн хариуцлагын санаачилгаас даван, дэлхийн бизнес, хөрөнгө оруулагчид болон бодлого тодорхойлогчдын стратеги зорилтын гол цөм болж өөрчлөгдөж байна. ESG буюу БОНЗ дотроос "Байгаль орчин" (E) буюу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүний хүчин зүйл, үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах асуудал карбон кредитийн төв байр суурыг эзэлж байна. Зохицуулах байгууллагуудын шаардлага чангарах, хэрэглэгчдийн хүлээлт өөрчлөгдөх, байгалийн эрсдэл нэмэгдэх зэргээс шалтгаалан дэлхий даяар бизнэс эрхлэгч байгууллагууд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг zero буюу тэг ("Net Zero") түвшинд хүргэх зорилтууд тавьж байна. 

  • E (Environmental - Байгаль орчин): Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрчим хүчний үр ашиг, хог хаягдлын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах.
  • S (Social - Нийгэм): Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн эрх, хүний нөөцийн хөгжил, олон талт болон тэгш байдал, орон нутгийн хамтын ажиллагаа.
  • G (Governance - Засаглал): ТУЗ-ийн хараат бус байдал, бизнес ёс зүй, авилгын эсрэг бодлого, хувьцаа эзэмшигчдийн эрх, ил тод тайлагнал.

ESG буюу БОНЗ нь байгаль орчинд үзүүлэх нөлөө, нийгмийн хариуцлага, компанийн засаглалыг бүтэцтэйгээр үнэлэх боломжийг олгодог. БОНЗ-ыг нэвтрүүлснээр санхүүгийн урт хугацааны гүйцэтгэлийг дээшлүүлж, нэр хүндийг бэхжүүлэн, системчлэгдсэн эрсдэлийг бууруулж, зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.

Монгол Улс БОНЗ-ыг эрх зүйн орчиндоо идэвхитэй нэвтрүүлж байна. Түүний үр нөлөөгөөр Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) 2022 оны 3 сарын 23-ны өдөр Компанийн засаглалын кодексыг шинэчилсэн. Улмаар 2022 оны 8 дугаар сард СЗХ-ноос ESG/Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг баталсан. Энэ нь нээлттэй болон хаалттай компаниудад БОНЗ-ын практикийг үнэлж, тайлагнахад стандарт жишиг болж байна.

Цааш унших...

Mongolia
Environmental Law Construction & Infrastructure Restructuring & Insolvency