Лиценз ба зөвшөөрөл

Лиценз ба зөвшөөрөл
`
Еойм
Хамт олон
Туршлага
Нийтлэлүүд

Холбоо барих хүн

Аль ч улсад тодорхой үйл ажиллагааг зөвхөн зөвшөөрөл (лиценз) эсхүл тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэх тухай мэдэгдлийг төрийн эрх бүхий байгууллагад илгээснээр хийж болдог билээ.

Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамгийн их эрсдэл учруулахуйц аж ахуйн нэгжүүдэд хамгийн чанга шаардлага, хариуцлагыг хууль тогтоомжид заасан байдаг.
Жишээ нь, Казахстанд өндөр эрсдлийн түвшин бүхий үйл ажиллагаа нь нэгдүгээр ангиллын зөвшөөрөл гэж тооцогддог тусгай зөвшөөрөл шаарддаг. Тусгай зөвшөөрөлгүй байх нь торгууль болон тусгай зөвшөөрөл байхгүй үед олж авсан орлогыг хураах, түүнчлэн хууль бус үйлдлийн эд зүйл ба (эсхүл) хэрэгслийг (жишээлбэл, машин, тоног төхөөрөмж) хураах зэрэг хамгийн хатуу шийтгэлийг ногдуулахад хүргэдэг. Дундаж эрсдлийн түвшин бүхий үйл ажиллагаа нь хоёрдугаар ангиллын зөвшөөрөл шаарддаг. Мэдэгдлийн журам нь бага эрсдлийн түвшин бүхий үйл ажиллагаа эсхүл ажилд хамаарна. Дээрх зөвшөөрөл, мэдэгдэлгүйгээр үйл ажиллагаа явуулах нь нэлээд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй (торгууль зэрэг) юм.

Тиймээс бизнес эрхэлж эхлэхээсээ өмнө тухайн төлөвлөсөн үйл ажиллагааг явуулахын тулд ямар зөвшөөрөл, мэдэгдэл шаардлагатайг мэдэж байгаа эсэхээ нягтлах хэрэгтэй.

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль тогтоомж нь зөвшөөрөл(мэдэгдэл) шаардсан үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, эсхүл хуулийн этгээд зөвшөөрөл шаардлагатай үйл ажиллагаанд ашигласан эд хөрөнгийг захиран зарцуулах зэрэг бусад олон тохиолдлуудад мөн хамаардаг. Ийм тохиолдолд хууль тогтоомж болон компанийн нөхцөл байдлыг сайтар судалж үзсэний үндсэн дээр оновчтой үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах шаардлагатай.

ГРАТА Интернэшнл дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна:

  • зөвшөөрөл авах/төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэл илгээх явцад дэмжлэг үзүүлэх;

  • зөвшөөрөл авах, төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэл илгээхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх;

  • зөвшөөрөл/төрийн байгууллагад мэдэгдэл илгээх шаардлагатай үйл ажиллагаанд зориулсан гэрээ боловсруулах;

  • компанийн үйл ажиллагаа нь зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах;

  • Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭБ) хууль тогтоомжийн дагуу хориг, хязгаарлалттай холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх;

  • зөвшөөрөл/мэдэгдэлтэй холбоотой асуудлаар төрийн эрх бүхий байгууллагатай маргааныг шийдвэрлэх боломжийг тооцолон үнэлэх;

  • зөвшөөрөл/мэдэгдэлтэй холбоотой маргааныг төрийн эрх бүхий байгууллагатай шийдвэрлэх явцад компаниудыг төлөөлөх.

Туршлага

Беларусь

Казахстан

Киргиз

Шагнал

Үфйлдвэрүүд

Одоогоор бичлэг байхгүй байна

Үйлчилгээний чиглэл

Одоогоор бичлэг байхгүй байна

Мэдээ

Одоогоор бичлэг байхгүй байна

Нийтлэлүүд

publication image

Монголд бизнес эрхлэх нь 2023

publication image

Зөвшөөрлийн тухай хуулийн танилцуулга

publication image

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл

Арга хэмжээ

Одоогоор бичлэг байхгүй байна
Бичлэг
Одоогоор бичлэг байхгүй байна