ГРАТА Интернэшнл Монголиа салбарын Партнер, Захирал В.Болормаа нь Засгийн газрын шагнал болох Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайдын А/50 тоот тушаалын дагуу шагнагдсан. Энэхүү шагналыг хууль зүйн салбарыг хөгжүүлэх үйлсэд 12 жил эсхүл түүнээс урт хугацаагаар тодорхой хувь нэмрээ оруулсан, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хуульчид олгодог.