Тээвэр

Тээвэр
`
Еойм
Хамт олон
Туршлага
Нийтлэлүүд

Холбоо барих хүн

ГРАТА хуулийн фирмийн Тээврийн салбар хариуцсан хуулийн багийн хуульчид Казахстан, Төв Ази, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын тээврийн салбарт төсөл хэрэгжүүлэхэд оролцсон онцгой практик туршлагатай.

Тээврийн салбарт хэрэгжүүлж буй аливаа төсөлд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хууль тогтоомж болон тухайн салбарын онцлогийг мэддэг байхаас гадна, арвин практик туршлагатай байх шаардлагатай. Бид аль болох үр дүнтэй, бодитой шийдэл гаргахыг хичээдэг тул үйлчлүүлэгчид бидэнд итгэл хүлээлгэдэг. Манай өөр нэг давуу тал бол 20 орчим улс оронд салбартай тул улс дамнасан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой байдаг.

Бид 29 жилийн турш агаарын тээвэр, төмөр зам, логистикийн компаниуд, нисэх буудал, тээвэрлэгчид, тээвэрлэлтийн тоног төхөөрөмж тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, хөрөнгө оруулалтын компани, банк, санхүүгийн болон нисэхийн зөвлөх, үүрэн холбооны операторууд, үйлчилгээний агрегаторуудад Евразид төсөл хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан туслалцаа үзүүлж ирсэн. Манай үйлчилгээнд хууль эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг тогтоох, хөрөнгө худалдан авах, даатгал, дэд бүтцийн барилга байгууламж барих, санхүүжилт, компани нэгдэх ба нийлэх, олон улсын татвар, бусад татвартай холбоотой зөвлөх үйлчилгээнээс гадна, аливаа арилжааны маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг багтана.

ГРАТА хуулийн фирмийн үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчид танигдсан байдал нь The Legal 500, Asialaw Profiles зэрэг олон улсын нэр хүнд бүхий хэвлэлүүдийн үнэлгээгээр тогтоогдсон.

Бидний зүгээс санал болгох үйлчилгээ:

  • Тээврийн салбарт төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой бизнесийн хэлбэрийг тодорхойлох

  • Тусгай болон энгийн зөвшөөрөл, баталгаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар зөвлөгөө өгөх

  • Бүх төрлийн арилжааны гэрээний төсөл боловсруулах

  • Татвар, хүрээлэн буй орчин, компани, хөдөлмөрийн эрх зүй болон тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бусад хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх

  • Компани худалдан авах, нэгдэх, нийлэхтэй холбоотой төслүүдэд туслалцаа үзүүлэх

  • Төслийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар зөвлөгөө өгөх

  • Үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх

  • Дампуурал, дахин хөрөнгөжүүлэх болон бусад үйлчилгээ.



Туршлага

Армен

Беларусь

Хятад

Гүрж

Казахстан

Киргиз

Молдав

Монгол

ОХУ

Турк

Арабын Нэгдсэн Улс

Украин

Узбекистан

Шагнал

Үфйлдвэрүүд

Одоогоор бичлэг байхгүй байна

Үйлчилгээний чиглэл

Одоогоор бичлэг байхгүй байна

Мэдээ

Одоогоор бичлэг байхгүй байна

Нийтлэлүүд

publication image

Aviation Law 2017: Kazakhstan

Арга хэмжээ

Одоогоор бичлэг байхгүй байна
Бичлэг
Одоогоор бичлэг байхгүй байна