Арилжааны гэрээ

Арилжааны гэрээ
`
Еойм
Хамт олон
Туршлага
Мэдээ
Нийтлэлүүд

Холбоо барих хүн

Орчин үеийн арилжааны харилцаад нарийн бүтэц, хууль эрх зүйн эрсдлийг бууруулах төрөл бүрийн арга хэрэгслийг агуулсан энгийн стандарт гэрээнээс эхлээд нарийн төвөгтэй бүтэцтэй, хил дамнасан олон төрлийн арилжааны гэрээг ашигладаг.

ГРАТА Интернэшнлийн хуульчид бүхий л  бизнест зориулсан төрөл бүрийн арилжааны гэрээг боловсруулахад түлхүү анхаарч байна. Бид хуулийн мэдлэг болон үйлчлүүлэгчдийн ашиг сонирхлын талаарх ойлголтыг практик арвин туршлагатайгаа хослуулж чаддаг учраас манай үйлчлүүлэгчид бидэнд итгэдэг. Гэрээ боловсруулах, ажил хэргээ хөтлөн явуулах бүтэц зохион байгуулалт хийх үедээ бид бизнесийн төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд үйлчлүүлэгчдээ хуулийн хамгаалалтаар хангах олон улсын өргөн туршлагадаа тулгуурладаг.

Бид худалдах, худалдан авах, ханган нийлүүлэх, барилгын, үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэлтийн, түрээсийн, даалгаврын, хамтран ажиллах гэрээ, франчайзийн гэрээ, түгээлтийн гэрээ, түрээсийн, санхүүгийн болон зээлийн гэрээ, урьдчилсан гэрээ, санамж бичиг, мөн бусад бүх төрлийн орчин үеийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглагддаг арилжааны гэрээг боловсруулдаг. Мөн бид үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгч, нарийн төвөгтэй хэлцлийг зохион байгуулж өгдөг. Тодорхой төрлийн арилжааны үйл ажиллагаанд (жишээлбэл, ФИДИК) хамаарах гэрээ боловсруулах, худалдан авах ажиллагаанд оролцохтой холбоотой зөвлөгөө өгөх, шүүхэд үйлчлүүлэгчдийг төлөөлөх зэрэг ажлуудад бид анхааран ажиллаж байна.

Бидний ажил хэргээ явуулж буй бүтэц зохион байгуулалтын туршлага нь The Legal 500, Chambers, Who's Who Legal зэрэг хэд хэдэн зэрэглэл тогтоох байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн.

Үйлчилгээнүүд:

  • Ханган нийлүүлэх гэрээ болон дистрибьюторын гэрээ боловсруулах;

  • Барилгын гэрээ боловсруулах;

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хүрээнд концессын болон бусад гэрээг боловсруулах;

  • Төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, менежментийн гэрээ байгуулах;

  • Үл хөдлөх хөрөнгийн менежментийн компани, газрын хэвлийг ашиглагчид, харилцаа холбооны компаниуд, агаарын тээврийн компаниуд, мэдээллийн технологийн компаниуд, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид болон бусад олон компаниудын үйл ажиллагаанд зориулсан гэрээний загвар боловсруулах;

  • Түрээсийн гэрээ боловсруулах, мөн ийм төрлийн гэрээний талаар зөвлөгөө өгөх;

  • Түүхий эд болон бараа худалдах гэрээ боловсруулах;

  • Тээврийн гэрээ боловсруулах;

  • Төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид, үйлчилгээний компаниудад худалдан авах ажиллагаанд оролцоход зөвлөгөө өгөх;

  • Ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх, тээврийн, түрээсийн, захиалгын болон даалгаврын, хамтран ажиллах гэрээ, франчайзын гэрээ болон түрээсийн гэрээ, санхүүгийн гэрээ болон зээлийн гэрээ, урьдчилсан гэрээ болон санамж бичиг зэрэг бусад бүх төрлийн орчин үеийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглагддаг арилжааны гэрээг боловсруулах;

  • Арилжааны гэрээг нийцлийн шалгалтын журмын нэг хэсэг байдлаар хянах.

Туршлага

Армен

Беларусь

Хятад

Казахстан

Киргиз

Молдав

Монгол

ОХУ

Турк

Туркменистан

Арабын Нэгдсэн Улс

Украин

Узбекистан

Шагнал

Үфйлдвэрүүд

Одоогоор бичлэг байхгүй байна

Үйлчилгээний чиглэл

Одоогоор бичлэг байхгүй байна

Мэдээ

publication image

ГРАТА Интернэшнл Монголиа байгууллагаас Гэрээний эрх зүйн сургалт зохион байгууллаа

Нийтлэлүүд

publication image

Is it possible to force a buyer to pay in advance under the contract?

publication image

Сentral Bank of Russia established the threshold values for interested party transactions

publication image

Distribution contract under Russian law: antitrust restrictions

Арга хэмжээ

Одоогоор бичлэг байхгүй байна
Бичлэг
Одоогоор бичлэг байхгүй байна