Хулан Ганболд

Хулан Ганболд
Еойм
Туршлага
Нийтлэлүүд

Ганболд овогтой Хулан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Эдийн Засаг, Нийтийн Удирдлагын Их Сургууль, мөн Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Тэрээр компани, гэрээ, хөдөлмөр, татвар, оюуны өмч болон худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Мэргэшсэн салбар эрх зүй

  • Компанийн эрх зүй,
  • Гэрээний эрх зүй,
  • Хөдөлмөрийн эрх зүй,
  • Татварын эрх зүй,
  • Оюуны өмчийн эрх зүй,
  • Худалдааны эрх зүй

Боловсрол

  • 2019- Бакалавр, Олон улсын харилцаа, ОХУ-н Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Эдийн Засаг, Нийтийн Удирдлагын Их Сургууль, Москва, ОХУ
  • 2023- Бакалавр, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол улс
  • 2023, одоо- Их Засаг Олон Улсын Их Сургуулийн магистрант

Гадаад хэлний мэдлэг

  • Монгол
  • Англи
  • Орос
  • Хятад (дунд)

Үйлчилгээний чиглэл

Арилжааны гэрээ

Туршлага
  • Үйлчилгээ үзүүлэх, Түрээс, Хөдөлмөр, Худалдах, худалдан авах, Нягтлан бодох бүртгэл, Хамтран ажиллах гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журам зэрэг олон төрлийн гэрээнүүдийг хуульд нийцүүлэн хянаж, засварласан.
  • Компанийн дотоод бодлого, журам, тушаал болон бусад хууль эрх зүйн төрөл бүрийн баримт бичгүүдийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хянаж, засварласан.
  • Монгол Улсын Зөвшөөрлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Нийгмийн даатгалын тухай, Ашигт малтмалын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хууль зүйн мэдээ бэлтгэсэн.
  • Татвар, оюуны өмч, авлигын эсрэг хуулийн зохицуулалт болон гаальтай холбоотой асуудлаар хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан.
  • Хувьцааны эрх худалдан авах, шилжүүлэх, түүний эрх эрх зүйн зохицуулалтыг судлан хууль зүйн зөвлөгөө өгсөн.
  • Төлөөлөгчийн газар, Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах талаар компаниудад хууль зүйн туслалцаа үзүүлсэн.
  • Гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийн талаар компаниудад зөвлөгөө өгсөн.
  • Эрх зүйн болон бусад баримт бичгийг англи, орос хэлнээс монгол хэл рүү орчуулсан.
  • Хөдөлмөрийн дотоод маргааныг шийдвэрлэх, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын хоорондын харилцаа, хэлэлцээрийг үр дүнтэй явуулах чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн.
  • Татварын хяналт шалгалт, түүнийг явуулах журмын тухай хуулийн товхимол бэлтгэсэн.
  • Монгол улсад бизнес эрхлэх нь - 2023 бичвэрийг шинэчлэн бэлтгэж, орчуулсан.

Нийтлэлүүд

publication image

Монголын уул уурхай 2025

publication image

Монголын уул уурхай - 2025

publication image

Бүтээгдэхүүн хуваах гэрээний ойлголт, түүний эрх зүйн зохицуулалт