Хууль, эрх зүйн мэдээ: Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хууль Эрх Зүйн Орчны Шинэчлэл, Бодлогын Хүрээ

Хууль, эрх зүйн мэдээ:  Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хууль Эрх Зүйн Орчны Шинэчлэл, Бодлогын Хүрээ

ТАНИЛЦУУЛГА

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль (ТХХТтХ) нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготойгоор 2023 оны 12 сарын 31-ний өдрөөс 9 бүлэг 60 зүйлтэйгээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн төслийг боловсруулахад дараах судалгааны ажлыг гүйцэтгэсэн төдийгүй холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд, тухайн салбарын хувийн хэвшлийн байгууллага, Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын байгууллагын зөвлөхүүд, мэргэжилтнүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж санал авч, холбогдох саналыг төсөлд тусгаж ажилласан. Үүнд:

  • Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн төслийн тандан судалгааны тайлан;
  • Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн төслийг боловсруулахад зориулан Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн талаарх олон улсын туршлагыг харьцуулан судалсны үндсэн дээр гаргасан зөвлөмж, тайлан;
  • Олон Улсын Валютын Сангаас гаргасан “Монгол Улс дахь Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн төсвийн зардал ба эрсдэлийг удирдах нь” тайлан, зөвлөмж;
  • Дэлхийн Банкнаас гаргасан “Төр Хувийн Хэвшлийн Түншлэл болон бусад гадаад санхүүжилттэй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдэд баримтлах бодлогын зөвлөмж”;
  • Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан “Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн төсөл боловсруулах нь” зөвлөмж, тайлан;
  • Концессын тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн судалгааны тайлан;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн үр нөлөөний судалгааны тайлан;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд хийсэн зардлын тооцооны тайлан.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан ТХХТ-ийн төслүүдийн бүх үе шатыг зохицуулах тодорхой, хэрэгжүүлэх боломжтой буюу олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх бодлогын баримт бичгүүдийг нэмж боловсруулах, шаардлага бий болсон. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) Азийн Хөгжлийн Банкны (АХБ) санхүүжилттэйгээр зургаан сарын хугацаанд Cybiant компанитай хамтран ажиллаж, Монгол Улсын ТХХТ-ийн тогтолцооны үндсэн суурийг бүрдүүлэх есөн чухал бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэсэн. Эдгээр бодлого нь улс орон даяар хэрэгжих ТХХТ-ийн төслүүдийн засаглал, ил тод байдал болон хөрөнгө оруулагчдын оролцоог сайжруулах үндэс суурийг тавьсан юм. Мөн бодлого боловсруулах явцад Дэлхийн Банк, UNCITRAL, EBRD зэрэг олон улсын байгууллагуудын удирдамж, дэлхийн шилдэг туршлагыг ашигласан төдийгүй Монгол Улсын засаглалын тогтолцоо, эрх зүйн орчны онцлогт нийцүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлсэн хэмээн хамтран ажилласан байгууллагаас мэдэгдсэн байдаг. 

Цааш унших...

Mongolia