Монгол Улсын Ураны Эрх Зүйн Зохицуулалт

Монгол Улсын Ураны Эрх Зүйн Зохицуулалт

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 сарын 25- ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, 2009 оны 07 сарын 16-ны өдөр “Цөмийн энергийн тухай хууль”- ийг тус тус баталсан. “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2023 оны 01 сарын 06-ны өдөр батлуулан мөрдөж эхэлсэнээр цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг бусад асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар хариуцан ажиллаж байна.

“Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хууль”-ийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр батлуулан мөрдөж байна. 

Түүнчлэн Монгол улсын Цөмийн энергийн комисс нь цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хамтран ажиллаж, цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Франц, Япон, Энэтхэг, Чех, АНУ, Орос, Хятад, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байна[1]. 

Цөмийн энергийн тухай хууль

Цөмийн энергийн тухай хуулийн дагуу "цацраг идэвхт ашигт малтмал" гэж уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг хэлнэ. Уг хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулахаар гэж заасан байдаг. 

Цааш унших


 [1] УРАНЫ ХҮДЭР - Badrakh Energy 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Өмгөөллийн ГРАТА Интернэшнл Монголиа хуулийн фирмийн Партнер В.Болормаа bvolodya@gratanet.com болон хуульчийн туслах Г.Хулантай kganbold@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль, эрх зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль, эрх зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Mongolia
Global
Mining