Монополь, өрсөлдөөн

Монополь, өрсөлдөөн
`
Еойм
Хамт олон
Туршлага
Нийтлэлүүд

Холбоо барих хүн

ГРАТА -ийн үндсэн үйл ажиллагааны нэг нь монополь, өрсөлдөөн бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн чадварлаг хуульчид ажиллаж байна.

Фирм нь уг чиглэлээр газар зүйн хувьд онцгой байршлуудад зөвлөгөө өгч ажилласан. ГРАТА -ийн 22 улс дахь салбар нь улс дамнасан төслүүдэд олон улсын компани, үйлчлүүлэгчдэд өрсөлдөөн, монополийн эсрэг хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгсөн.

Бид монополийн эсрэг эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, өрсөлдөөний асуудлаар шүүх хуралдаанд олон үйлчлүүлэгчдийг төлөөлөн оролцсон. Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын хяналт шалгалтын явцад үйлчлүүлэгчдийг амжилттай төлөөлөн оролцсон онцгой туршлагатай.

Мөн ГРАТА хуулийн фирм нь компанийн нэгдэлтэй холбоотой олон улсын томоохон хэлцлүүдэд олон удаа зөвшөөрөл авч байсан.

Бид арилжааны гэрээ, журмыг монополийн эсрэг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг магадлан шалгах, дэлхийн томоохон компаниудын дистрибьютерийн гэрээ, дилерийн гэрээг боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн туршлагатай.

ГРАТА хуулийн фирмийг томоохон үндэстэн дамнасан корпорациуд монополийн эсрэг асуудлаар хуулийн зөвлөхөөр сонгон ажиллуулдаг нь бидний бахархал юм.

Үйлчилгээнүүд:

  • Компани нэгдэх болон тохиролцсон үйл ажиллагааны зөвшөөрөл авах;
  • Монополийн эсрэг эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, мөрдөн байцаалтын явцад үйлчлүүлэгчдэд туслалцаа үзүүлэх, Монополийн эсрэг эрх бүхий байгууллагын шийдвэрт гомдол гаргах;
  • Шударга бус өрсөлдөөн, өрсөлдөөний эсрэг гэрээ хэлэлцээр, давамгай байдлаа урвуулан ашиглахтай холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх;
  • Төрөөс тусламж авахад аж ахуйн нэгжийг төлөөлөх;
  • Өрсөлдөөнтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд төлөөлөх;
  • Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцсэн гэрээ, журам, бусад баримт бичигт дүн шинжилгээ хийх;
  • Монополийн эсрэг хяналт шалгалт ба нийцэл: аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дотоод баримт бичгийг боловсруулах, дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, ажилчдыг сургах гэх мэт;
  • Зүй ёсны монополь байдал тарифын зохицуулалтын талаар зөвлөгөө өгөх;
  • Төрийн худалдан авах ажиллагааны талаар зөвлөгөө өгөх;
  • Бүтээгдэхүүний түгээлт, үйлдвэрлэлтэй холбоотой өрсөлдөөний асуудлаар зөвлөгөө өгөх;
  • Евразийн эдийн засгийн холбооны монополийн эсрэг хуулийн асуудлаар зөвлөгөө өгөх;
  • Евразийн эдийн засгийн комиссоос шалгасан хил дамнасан зах зээл дээрх өрсөлдөөний дүрмийг зөрчсөн асуудлаар үйлчлүүлэгчдийг төлөөлөх;
  • Хориг, татаастай холбоотой асуудлаар Евразийн эдийн засгийн комиссын хяналт шалгалтад үйлчлүүлэгчдийг төлөөлөх;
  • Монополийн эсрэг зохицуулалтын асуудлаар семинар, сургалт хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг

Brochure:

Туршлага

Армен

Беларусь

Хятад

Гүрж

Казахстан

Киргиз

Молдав

Монгол

ОХУ

Турк

Туркменистан

Арабын Нэгдсэн Улс

Украин

Узбекистан

Шагнал

Үфйлдвэрүүд

Одоогоор бичлэг байхгүй байна

Үйлчилгээний чиглэл

Одоогоор бичлэг байхгүй байна

Мэдээ

Одоогоор бичлэг байхгүй байна

Нийтлэлүүд

publication image

Монголд бизнес эрхлэх нь 2023

publication image

Хууль зүйн мэдээлэл: компани худалдан авах, нэгдэх тухай монгол улсын эрх зүйн зохицуулалт

publication image

Хууль зүйн мэдээ: компанийн засаглалын кодекс шинэчлэгдлээ

Арга хэмжээ

Одоогоор бичлэг байхгүй байна
Бичлэг
Одоогоор бичлэг байхгүй байна