Хууль зүйн мэдээ: компанийн засаглалын кодекс шинэчлэгдлээ

Хууль зүйн мэдээ: компанийн засаглалын кодекс шинэчлэгдлээ

Монгол Улсад компанийн засаглалыг хөгжүүлэхээр анх 2007 онд Санхүүгийн Зохицуулах Хороо /СЗХ/ -оос “Компанийн засаглалын кодекс” –ыг баталж, 2014 онд дахин шинэчилсэн байдаг. Эдгээр кодексын дагуу, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, нээлттэй буюу хувьцаат компани кодексыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй бол хязгаарлагдмал хариуцлагатай компани болон бусад хуулийн этгээд сонголтоор хэрэглэж байсан.

Тэгвэл, 2022 оны 3 сарын 23 –ны өдөр СЗХ –оос компанийн засаглалын кодексыг дахин шинэчлэн баталж, нээлттэй хувьцаат компаниас гадна, даатгагч, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын менижментийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид компанийн засаглалын кодексийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийг үүрэг болгосон байна.

Энэхүү хууль зүйн мэдээгээр 2022 оны “Компанийн засаглалын кодекс” –д шинээр оруулсан болон нэмж, өөрчилсөн зохицуулалтын талаар хүргэх болно.

Бүтэц

Шинэчлэгдсэн кодекс нь бүтцийн хувьд оршил хэсэг болон компанийн засаглалын зарчмууд, тайлбар гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд зарчим тус бүрийг нарийвчлан тайлбарласан 9 зүйлээс бүрдсэн байна.

Кодексийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах

Компани нь үйл ажиллагааны онцлог, бүтэц, хэмжээ хөгжлийн үе шат зэргээс шалтгаалан зарим зүйл, заалтыг тухайлан хэрэгжүүлэх бололцоогүй бол заавал бүрэн хэрэгжүүлэхийг шаардахгүй. Харин яагаад биелүүлээгүй талаар болон түүнийг орлох бүтэц, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан, биелүүлэх зорилт тавьсан бол хэрэгжүүлэх хугацааг батлагдсан маягтын дагуу дэлгэрэнгүй тайлбарлах ёстой байна.

Засаглалын зарчмуудын хэрэгжилтийг тайлагнах давтамж нь жилд 1 /нэг/ -ээс доошгүй удаа байх бөгөөд компанийн жилийн үйл ажиллагааны тайлан /бие даасан бүлэгт байршуулсан байх/ болон компанийн цахим хуудсанд байршуулна.

Компанийн засаглалын зарчим

Шинэ кодексд компанийн засаглалын үндсэн 9 зарчмыг тодорхойлж, нарийвчлан тайлбарласан байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

Энэхүү зарчмын агуулгад “төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь олон талт ур чадвар, мэдлэг, туршлага, хараат бус байдал зэргийг зохистойгоор хангасан, алсын хараатай, бүтээлч, үр дүнтэй бүтэц байх” тухай ойлголт багтах бөгөөд компаниуд энэхүү зарчмын хүрээнд дараах арга хэмжээг авна. Үүнд:

Татаж авах→


Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.