Монгол Улсын газар нутаг нь Төв Азийн уул өргөгдсөн бүсийн төвд Зүүн Европ, Сибирь, Хойд Хятад, Тарим хавтангуудын хил заагт оршдог төдийгүй Фанерозойн үүссэн хамгийн том эх газрын царцдас юм. Монгол улс байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой, Азийн томоохон зах зээл болсон улс орнуудтай хөрш газарзүйн байрлалтай учир дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болно. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2024 оны эхний хагас жилд 37.4 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. ДНБ нэмэгдэхэд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1,8 (20.0%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс 3.8 (31.2%) их наяд төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлжээ.[1]
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт ихээр татаж байгалийн эрдэс баялаг, ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглахыг зорьж ажиллаж байна. Доорх диаграмд харуулснаар 2024 оны III улирлын байдлаар Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 83.9 хувь нь уул уурхайн салбарт, үлдсэн хувь нь худалдаа, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбаруудад оруулсан байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал Грата Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com болон эрх зүйч Г.Хулангийн kganbold@gratanet.com хаягаар эсвэл +976 70155031 утсаар холбоо барина уу.
Дэлхийн 24 улсад салбартай олон улсын хуулийн фирм Грата Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “Грата Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэв. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Иймд уншигч нь ямар нэгэн үйлдэл хийх/эс хийхээс өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.