Хууль, Эрх Зүй Мэдээлэл: Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ), Түүний Эрх Зүйн Зохицуулалт

Хууль, Эрх Зүй Мэдээлэл: Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ), Түүний Эрх Зүйн Зохицуулалт

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (“СЗХ”) нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Компанийн засаглалын кодексийн шинэчилсэн найруулга (“Кодекс”)-ыг баталж, мөн оны 8 дугаар сард Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд, цаашид бүртгүүлэхээр төлөвлөж буй үнэт цаас гаргагчид болон тайлагнал хийх хүсэлтэй бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгохыг дэмжих зорилгоор байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) буюу тогтвортой байдлын тайлагналын стандарт, удирдамжийн баримт бичгийг (“Удирдамж”) боловсруулсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн биржид бүртгэлгүй байгууллагууд ч (тухайлбал, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд) тогтвортой байдлын тайлагналын нөхцөл байдалдаа үнэлгээ хийх, асуудлыг олж илрүүлэх, шийдвэрлэхдээ тус удирдамжийг ашиглаж болохыг СЗХ-оос зөвлөсөн байдаг.

Сүүлийн жилүүдэд аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай үйл ажиллагаа эрхлэх найдвартай байдлыг БОНЗ-ын хүрээнд оруулж буй эерэг үр нөлөөгөөр нь үнэлдэг жишиг тогтоод байна. Мөн түүнчлэн, хөрөнгө оруулагчид аливаа компанид хөрөнгө оруулахаасаа өмнө компанийн нийгэм болон байгаль орчин үзүүлж буй нөлөөг хэмжихийн тулд БОНЗ-ыг ашиглах нь нэмэгдсээр байна.

БОНЗ, түүний ач холбогдол

Урт хугацааны санхүүгийн үзүүлэлт

Санхүүгийн эх үүсвэр татах буюу зээл авахад БОНЗ-н үзүүлэлтүүдийн биелэлтийг харгалзан үзэх нь түгээмэл болж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь зээл олгохдоо БОНЗ-н үзүүлэлтээс ногоон төсөл буюу байгаль орчинд ээлтэй байдлыг шалгуур үзүүлэлт болгож, харгалзан шийдвэр гаргадаг.

Байгууллагын нэр хүнд 

БОНЗ-ыг дагаж мөрдсөнөөр тухайн байгууллага нь тогтвортой байдал, нийгмийн хариуцлага болон ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг эрхэмлэдэг болохоо харуулж, нэр хүндээ өсгөх боломжтой. Үр дүнд нь үнэнч хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын итгэл болон брендийн ерөнхий нэр хүнд өсөх боломжтой.

Эрсдэлийн удирдлага

БОНЗ-ын болзошгүй асуудлуудыг томоохон асуудал болохоос нь өмнө тодорхойлох замаар компаниудад эрсдэлийг бууруулахад тусладаг.

Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Компаниуд байгаль орчинд ээлтэй хэрэглэгчдийг татах замаар өрсөлдөхүйц давуу талыг олж авдаг. Учир нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчид байгальд ээлтэй бүтээгдэхүүнд илүү төлбөр төлөхөд бэлэн байдаг байна.

БОНЗ-ын шалгуурын жишээ

Байгаль орчин

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Биологийн олон янз байдлын алдагдал
  • Хог хаягдал ба бохирдол
  • Эрчим хүчний үр ашигтай байдал

Нийгэм                     

  • Хүний эрх
  • Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуй
  • Мэдээллийн нууцлал ба хамгаалалт
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

Засаглал

  • Татварын стратеги
  • Авлига, хээл хахууль
  • Бизнесийн ёс зүй
  • Удирдах зөвлөлийн олон талт байдал

Цааш унших→

Global
Mongolia