Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн эрх зүйн
зохицуулалт болон Гэрээнд санал болгож буй жишиг заалт

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн эрх зүйн 
зохицуулалт болон Гэрээнд санал болгож буй жишиг заалт

 

Ерөнхий танилцуулга

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (цаашид “Танхим” гэх) даргын 2020 оны 1 сарын 24-ний өдөр баталсан force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1 –д заасны дагуу:

Force majeure буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (Цаашид force majeure гэх) гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно:

  1. Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал;
  2. Байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/;
  3. Тэсрэлт, дэлбэрэлт, машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгаан ноцтой гэмтэл;
  4. Бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуйн нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
  5. Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж, ажлын байр татан буугдах, эд хөрөнгө дайчлан хураах, нийгэмчлэх зэрэг орно.

Татаж авах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал GRATA Интернэшнл Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.