08.09.2020

Э Ц С И Й Н   Ө М Ч Л Ө Г Ч И Й Н   М Э Д Э Э Л Л И Й Г   Б Ү Р Т Г Ү Ү Л Э Х  

1. Ерөнхий ойлголт

Олон Улсын Санхүүгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсыг терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах явдлыг дэмжих таатай орон гэж үзэж хяналтын буюу “саарал жагсаалт”-д оруулснаа мэдэгдсэн.

ФАТФ –ын Зөвлөмжийн 24 болон 25 дугаар зүйл нь хуулийн этгээдийн ил тод байдал болон эцсийн өмчлөгчтэй холбоотой арга хэмжээ авахад чиглэдэг бөгөөд ФАТФ нь Монголын Харилцан үнэлгээний тайландаа эцсийн өмчлөгчтэй холбоотой дараах үнэлгээг хийсэн:

  • Монгол Улс нь тус улсад байгуулагдсан төрөл бүрийн хуулийн этгээдтэй холбоотой эрсдэлүүдийг үнэлдэггүй бөгөөд Зөвлөмжийн 24 дүгээр зүйлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө авах аливаа хориг арга хэмжээг тогтоогүй байна.
  • Монгол Улс нь эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл эсхүл үндсэн хөрөнгийн хүсэлтэд хариу өгөх туслалцааны чанарыг хянах механизм байхгүй байна хэмээн үнэлсэн.

2. Хууль тогтоомж

ФАТФ –аас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд Монгол Улс эцсийн өмчлөгчтэй мэдээллийг үнэн зөв бүртгүүлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Татварын ерөнхий хуулийг хэрэгжилтийг хангах журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1 сарын 1-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан.

Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 болон 10 дугаар зүйлд хуулийн этгээдүүд хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтлөх бөгөөд хуулийн этгээдийн хувийн хэрэгт хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээллийг тусгана.  Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

Татаж авах→

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “Абсолют Адвокатс” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com  болон Хуульч Б.Янжмаагийн ybumtsend@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Locations
Үйлчилгээний чиглэлүүд
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Барилга ба Дэд бүтэц
Газрын тос &Шатахуун
Тээвэр
үйлчилгээний салбар:
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licences and Permits
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: