14.04.2021

Ш и н э   Э м ,   Э м н э л г и й н   Х э р э г с л и й н   Х я н а л т ,   З о х и ц у у л а л т ы н   Г а з р ы н   э р х   ү ү р э г  

 2020 оны 12 сар хүртэл эмийн импорт, экспорт болон түгээлттэй холбоотой зохицуулалтыг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын холбогдох газар, хэлтсүүд тус тусын хамаарах чиг үүргийн дагуу хариуцаж ажилладаг байсан. 2018 оны эм зүйн салбарын үзүүлэлтээр Монгол улсад 2018 оны байдлаар нийт 362.5 тэрбум төгрөгийн (ойролцоогоор 127.2 сая ам.доллар) эмийн импорт, 299 тэрбум төгрөгийн (ойролцоогоор 105 сая ам.доллар) борлуулалт (бөөний үнээр) хийсэн нь 2017 онтой харьцуулахад эмийн импорт 128.4 тэрбум төгрөгөөр(ойролцоогоор 45 сая ам.доллар), эмийн борлуулалт 77.8 тэрбум төгрөгөөр(ойролцоогоор 27.2 сая ам.доллар) тус тус өссөн үзүүлэлттэй байна. [1]

BioMed Central Public Health сэтгүүлийн бие даасан судалгааны 2020 оны  үзүүлэлтээр Улаанбаатар хот болон 4 аймгаас авсан нийт 1770  эмийн бүтээгдэхүүний сорьцоос 179 буюу 10,1% нь стандартын шаардлагад нийцэхгүй, 76 буюу 4,3% нь Монгол Улсын бүртгэлд хамрагдаагүй эм байсан.[2]

Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир шинээр Засгийн Газрын Агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн тул 2020 оны 12 сарын 16-ны Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор шинэ Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын газар байгуулагдсан байнa.[3]

Шинээр байгуулагдсан Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газар нь хуульд зааснаар дараах эрх, үүргийг хүлээнэ.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com  хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

[1] http://hdc.gov.mn/media/files/2018_Kedu7Vn.pdf

[2] https://bmcpublichealth.biomedcentral.com/articles/10.1186/s12889-020-08897-x

[3]  https://www.legalinfo.mn/law/details/15843?lawid=15843

Locations
үйлдвэрлэлийн
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
үйлчилгээний салбар:
Гэрээ
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Оюуны өмч
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licenses and Permits
Үл хөдлөх хөрөнгө
Татвар
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: