07.07.2020

Монгол: УУЛ УУРХАЙ - 2020

УУЛ УУРХАЙ – 2020

1. Ерөнхий ойлголт

1.1 Гол онцлог

Монгол Улс ашигт малтмалын асар их нөөцтэй тул уул уурхай болон газрын тосны салбарууд нь  хөрөнгө оруулалт эсвэл бизнесийн боломжуудыг эрэлхийлэгч гадаад болон дотоодын компани болон хөрөнгө оруулагч нарын анхаарлыг ихээр татдаг.

Олон Улсын Валютын Сангаас тодорхойлсны дагуу Монгол Улс бол уул уурхайн нөөц баялаг ихтэй хөгжиж буй 29 улсуудын нэг юм. Ойролцоогоор 7,076,100 га талбайд 2745 хуулийн этгээд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 4,6 хувийг эзэлдэг[1].

Ашигт малтмалын ордыг дараах байдлаар ангилдаг:

  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд;
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын орд;болон
  • Ердийн ашигт малтмалын орд хэмээн ангилдаг.

1.2 Эрх зүйн тогтолцоо болон эх сурвалж

Монгол Улс нь эх газрын эрх зүйн тогтолцоо болох Ром - Германы эрх зүйн тогтолцоотой. Уул уурхайн  салбар 2006 онд батлагдсан Ашигт магтмалын тухай хууль (цаашид АМтХ гэх) - иар зохицуулагддаг бөгөөд батлагдсанаасаа хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон.

АМтХ-ийн дагуу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам  зэрэг журмууд батлагдаж, мөрдөгдөж байна.

Татаж авах→

Зохиогч: Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com  болон Хуульч Б.Янжмаагийн ybumtsend@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Locations
Үйлчилгээний чиглэлүүд
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
үйлчилгээний салбар:
Гэрээ
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Оюуны өмч
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licenses and Permits
Үл хөдлөх хөрөнгө
Татвар
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: