23.07.2021

М о н г о л ы н   У у л   у у р х а й   2 0 2 1  

Монгол улс байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой, Азийн томоохон зах зээл болсон улс орнуудтай хөрш газарзүйн байрлалтай учир дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болно. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 оны 1 /эхний/ улирлын байдлаар 9,2 их наяд төгрөг буюу 3,2 тэрбум ам доллар байна. Монгол Улсын ДНБ нь 1981 оноос 2018 он хүртэл дунджаар 4,44 тэрбум доллар байсан бөгөөд 2018 онд хамгийн өндөр хувь буюу 13,01 тэрбум долларт хүрсэн.

Монгол Улс байгалийн эрдэс баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй орнуудын тоонд ордог учир гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулахад таатай орчинд тооцогдох бөгөөд Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт ихээр татаж эрдэс баялгийнхаа нөөцийг бүрэн ашиглахыг зорьж ажиллаж байна. Доорх диаграмд харуулснаар Гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхайн салбарт, үлдсэн 30 хувь нь Худалдаа, Хүнс, Банк ба санхүүгийн байгууллага болон бусад салбаруудад оруулсан байна.

Дэлхийд тэргүүлэгч эрдэс баялгийн нөөцтэй гэж тооцогддог орнуудын нэг болох Монгол Улс  нь 1170 уурхайд 8000 гаруй илрэл, 80 төрлийн ашигт малтмал, металлын нөөцтэй бөгөөд  зэс, үндсэн металл, алт, нүүрс, ураны өндөр нөөцтэй гэж тооцогддог байна.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com болон Туслах хуульч Г.Солонго sgansukh@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Locations
үйлдвэрлэлийн
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
үйлчилгээний салбар:
Гэрээ
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Оюуны өмч
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licenses and Permits
Үл хөдлөх хөрөнгө
Татвар
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: