18.11.2021

Хуулийн этгээд татан буугдах үйл ажиллагаа

Монгол Улсын Бүртгэлийн байгууллагын 10-р сарын тоон мэдээгээр 2021 оны 10-р сард нийт 67 хуулийн этгээд татан буугдсан байна.

Хуулийн этгээдийн бүртгэл

2020.1-X

2021.1-X

2021.X

Татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээд

726

337

67[1]

 

Хуулийн этгээдийг дараах үндэслэлээр татан буулгана:

1. өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;

2. дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;

3. үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан;

4. хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

5. хуульд заасан бусад үндэслэл.

Хуулийн этгээдийн өөрийн өмчлөгч, эрх бүхий байгууллагын сайн дураар татан буугдах шийдвэр буюу дээр заасан (a),(c),(d) тохиолдолд татан буугдах үйл ажиллагаа нь дараах байдлаар явагдаж болно:

I

 

Татан буугдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com болон Туслах хуульч Г.Солонго sgansukh@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

[1] https://burtgel.gov.mn/post/59241

Locations
үйлдвэрлэлийн
Үйлчилгээний чиглэлүүд
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
үйлчилгээний салбар:
Гэрээ
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Оюуны өмч
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licenses and Permits
Үл хөдлөх хөрөнгө
Татвар
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: