18.10.2021

Хууль зүйн мэдээ: Монгол улсын виз, визийн зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрөл олгох журам, үйлчилгээний хураамжийн хэмжээнд оруулсан өөрчлөлт

2020 оны 12 сарын 31 –ний өдрийн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Монгол улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль (2010) –ийг шинэчлэн найруулсан. Үүний дагуу Монгол улсын виз олгох журам, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам болон Тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн баталсан байна.

Энэхүү хууль зүйн мэдээгээр Монгол Улсад хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх болон түр ирэхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгайлан хүргэж байна.

1. Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох

Энэхүү шинэчилсэн Журмаар Монгол улсын визийн ангиллууд болон цахим виз зэргийг шинээр зохицуулсан байна.

Визийн ангилал:

 

Визийн ангилал

Виз олгох гадаадын иргэн

Хөрөнгө оруулагчийн ангиллын виз

B1

Ø  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч.

B1-1

Ø  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээд.

B2

Ø  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэн.

B2-1

Ø  Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

B3

Ø  Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэн.

B3-1

Ø  Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

 

 

 

Хөдөлмөр эрхлэгчийн виз

C1

Ø  Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C1-1

Ø  Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C2

Ø  Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C2-1

Ø  Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C3

Ø  Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C3-1

Ø  Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C4

Ø  Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C4-1

Ø  Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C5

Ø  Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C5-1

Ø  Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд

C6

Ø  Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт  ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C6-1

Ø  Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C7

Ø  Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн

C7-1

Ø  Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C8

Ø  Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C8-1

Ø  Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C9

Ø  Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C9-1

Ø  Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд.

C10

Ø  Өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллахаар ирэх гадаадын иргэн.

C11

Ø  Тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэн.

Түр ирэх ангиллын виз

K1

Ø  Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн.

K2

Ø  Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэн.

K3

Ø  Хил орчмын жуулчин.

K4

Ø  Соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэн.

K5

Ø  Импортын ачаа болон зорчигч тээвэрлэх гадаадын иргэн.

K6

Ø  Дамжин өнгөрөх гадаадын иргэн.

K7

Ø  Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэн.

K8

Ø  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар  ирэх гадаадын иргэн.

Татаж авах→

Эх сурвалж:

1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль (2010): https://legalinfo.mn/main/detail/211

2. Монгол Улсын виз олгох журам (2021): https://legalinfo.mn/main/detail/16230721355601

3. Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам (2021): https://legalinfo.mn/main/detail/16230721395541

4. Тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ (2021): https://legalinfo.mn/main/detail/16231084392271

____________________________________________________

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаатай bvolodya@gratanet.com эмайл болон эрх зүйч Т.Буянжаргалтай btungalag@gratanet.com  эмайлээр эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.   

Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
үйлчилгээний салбар:
Гэрээ
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Оюуны өмч
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licenses and Permits
Үл хөдлөх хөрөнгө
Татвар
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: