Хууль, Эрх Зүй Мэдээлэл: Монгол Улсын Компанийн Тухай Хууль Дахь Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын Эрх Зүйн Зохицуулалт

Хууль, Эрх Зүй Мэдээлэл: Монгол Улсын Компанийн Тухай Хууль Дахь Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын Эрх Зүйн Зохицуулалт

Монгол улсын одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Компанийн тухай хууль (цаашид “КтХ” гэх) –ийн дагуу компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал (цаашид “ХЭХ” гэх) байх бөгөөд хуулийн 59-74 дүгээр зүйлд Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний бүрэн эрх, хурлын зар хүргэх, хуралд оролцох журам, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох үндэслэл, мөн 70 дугаар зүйлд ХЭХ, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах эрх зэрэг олон зохицуулалтуудыг тусгаж өгсөн байдаг.

Хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх

  • ногдол ашиг авах;
  • хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх;
  • компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх;
  • хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшилийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй.

Хувьцаа эзэмшигчдийн хурал

ХЭХ

 

Ээлжит

Ээлжит бус

Хуралдуулах шийдвэр гаргах

төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/

төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/

 

*(i) төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, (ii) саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч нь ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлага гаргах эрхтэй.

Хуралдуулах хугацаа

Санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сар

КтХ –д заасан үндэсэл, хугацааны дагуу

ХЭХ нь бүх хувьцаа эзэмшигчдээс бүрдэх, заавал хуралдах компанийн бүтэц бөгөөд хэрэв ХЭХ-ыг хуульд заасан хугацаанд хуралдаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ын ХЭХ хуралдуулахаас бусад КтХ болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байдаг. 

ХЭХ зарлах этгээд нь хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээдэг (КтХ 65.1). Өөрөөр хэлбэл, ХЭХ-н зард хуульд заасан мэдээллүүд (КтХ 65.4)-ийг тусган зохих журмын дагуу хуралдуудсан байх шаардлагатай ба эдгээр шаардлагуудыг хангаагүй тохиолдолд ХЭХ-ийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл бий болно.

Цааш унших→

Mongolia
Global