25.04.2022

Кибер аюулгүй байдлын тухай хууль

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа бөгөөд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байжээ.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд манай улс үндэсний кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, улс орны хөгжил, аюулгүй байдалд түлхэц болох, цаашлаад үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн аюулгүй байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа амин чухал хуультай болж байна[1].

Кибер аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хэргийг шалгахдаа хэрэглэх Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн нэр томьёо, гэмт хэргийн бүрэлдэхүүн, ойлголтыг Кибер аюулгүй байдлын тухай хууль болон НҮБ-ын Будапештийн конвенцийн дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөрчлийн тухай, Харилцаа холбооны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулсан болно.

Бид энэхүү хууль зүйн мэдээгээр Кибер аюулгүй байдлын тухай хуулийн онцлог зохицуулалтуудыг тоймлон хүргэж байна.

Хуулийн зорилт

Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хуулийн үйлчлэх хүрээ

Кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төр, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулах зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээгээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд энэ хууль нэгэн адил үйлчилнэ.

Татаж авах→

Эх сурвалж:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390365491061 – “Кибер аюулгүй байдлын тухай хууль”

https://legalinfo.mn/mn/detail/12695 - “Зөрчлийн тухай хууль” /2017/

https://legalinfo.mn/mn/detail/11634 - “Эрүүгийн тухай хууль” /2015/

http://parliament.mn/n/mo3on - “Инфографик: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн танилцуулга”

_____________

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

[1] http://parliament.mn/n/mo3on

Locations
Үйлчилгээний чиглэлүүд
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
үйлчилгээний салбар:
Гэрээ
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Оюуны өмч
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licenses and Permits
Үл хөдлөх хөрөнгө
Татвар
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: