Хууль зүйн мэдээ: Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс дахь хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг байгуулах журмын харьцуулалт

Хууль зүйн мэдээ: Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс дахь хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг байгуулах журмын харьцуулалт

Монгол Улсын Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газраас хөрөнгө оруулагчид эрх зүйн баталгааг олгож, татварын орчныг тогворжуулах зэргээр түүний хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Хөрөнгө оруулалтын гэрээ нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээтэй ижил зорилготой боловч тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаанаас урт хугацаатайгаар байгуулагддагаараа давуу талтай. Үүнээс үзвэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь хөрөнгө оруулагчид таатай нөхцөл үүсгэдэг тул хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болдог гэж үзэж болох юм.

Монгол Улстай ижил эрх бүхий байгууллага нь хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг цөөн хэдэн улсын нэг нь Бүгд Найрамдах Казакстан Улс юм. Бүгд Найрамдах Казакстан Улсад тусгайлсан хөрөнгө оруулалтын тухай хууль байхгүй бөгөөд 2015 онд батлагдсан Бүгд Найрамдах Казакстан Улсын Бизнес эрхлэгчийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулдаг

Хууль зүйн мэдээний бүтэн хувилбарыг унших

Mongolia
Banking & Finance Mining Technology, Media & Telecommunications