Олон улсын худалдааны танхим: олон улсын компаниудын зориулсан зөвлөмж, гарын авлага

Олон улсын худалдааны танхим: олон улсын компаниудын зориулсан зөвлөмж, гарын авлага

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ: ОЛОН УЛСЫН КОМПАНИУДЫН ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ, ГАРЫН АВЛАГА

Талуудын маргаанд хараат бус, шударга хяналт хийж, заавал дагаж мөрдөх шийдвэр гаргадаг, шүүхийн бус аргуудын нэг нь арбитрын ажиллагаа юм. Олон Улсын Худалдааны Танхим (ICC буюу ОУХТ) нь 1919 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 170-аад орны 45 сая гаруй бизнес эрхлэгч гишүүдтэй.  

ОУХТ –ын дүрмийн дагуу гэрээ байгуулах нь

Арбитрын ажиллагааг ОУХТ –д явуулах бол ОУХТ нь дараах загвар заалтыг санал болгодог:

“Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан бүх маргааныг Олон Улсын Худалдааны Танхимын Арбитрын дүрмийн дагуу томилогдсон нэг эсхүл хэд хэдэн арбитрч уг дүрмийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ.”

ОУХТ –ын Дүрэмд зааснаас үзвэл, дээрх заалтын дагуу зөвхөн нэг арбитрчийг томилох боломжтой бөгөөд хэрэв талууд хэд хэдэн арбитрчаар шийдвэрлүүлэх бол уг заалтад энэ талаар тусгасан байх шаардлагатай. Мөн, ОУХТ –ын цохон тэмдэглэснээр, талууд заалтыг өөрчлөхдөө арбитрын ажиллагаанд саад учруулах, маргаан шийдвэрлэх үйл явцад эрсдэл үүсгэх аливаа хоёрдмол утгатай, тодорхойгүй заалт оруулахаас зайлсхийх нь зүйтэй.

Цаашилбал, талууд дараах журмуудаас “татгалзсан” тухайгаа тодорхой тусгах шаардлагатай.

- Онцгой байдлын арбитрч бүхий арбитрын ажиллагаа 

- Түргэвчилсэн арбитрын ажиллагаа

Үүний тулд дараах заалтуудыг хэрэглэхийг ОУХТ –аас санал болгодог. Үүнд:

- Онцгой байдлын арбитрчийн тухай заалт хамаарахгүй.

- Түргэвчилсэн арбитрын ажиллагааны тухай заалт хамаарахгүй.

Цааш унших→

Mongolia
Global