Монголд бизнес эрхлэх нь, 2026

Монголд бизнес эрхлэх нь, 2026

I. ТАНИЛЦУУЛГА
Монгол улс нь байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой төдийгүй Азийн томоохон хоёр зах зээлд /Орос, Хятад/ ойр байдаг тул дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болдог.

Монгол улсын талаарх ерөнхий мэдээлэл

  • Хүн ам - Монгол улсын нийт хүн амын тоо 2025 оны эхний байдлаар нийт 3 544 835 байна. Хүн амын суурьшлын хувьд нийт хүн амын 71,2% буюу 2,522, 210 хүн улсын нийслэл Улаанбаатар хотод, 28.8% буюу 1,022,625 хүн хөдөө орон нутагт амьдарч байна.
  • Газар нутаг – Монгол улс нь хойд талаараа Оросын Холбооны Улс (ОХУ), урд талаараа Хятад улс (БНХАУ)-тай хиллэдэг далайд гарцгүй орон.  1,564,116км2 талбай газар нутагтай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Нийслэл хот, 21 аймаг, 330 сумдад хуваагдана. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ нь 44 гектар байдаг. 
  • Хэл – Албан ёсны нэг хэлтэй бөгөөд энэ нь Монгол хэл юм.
  • Эрх зүйн систем – Монгол улсын эрх зүйн гол эх сурвалж нь бичмэл хууль ба бүхий л хууль, дүрэм, журам нь 1992 оны ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуульд захирагддаг. Монгол улс нь Бүгд Найрамдах Парламентын засаглалтай орон бөгөөд төрийн байгууллагын тогтолцооны хувьд Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх эрх мэдэл гэж хуваагддаг. 
  • Мөнгөн тэмдэгт – Төгрөг (MNT)
  • Амьдрах зардал – Монгол улсад 2025 оны байдлаар байрны түрээсийг оролцуулахгүйгээр нэг хүний сарын хэрэглээ 560 ам доллар, 4 ам бүлтэй гэр бүлийн хувьд 2,000 ам доллар байна. Энэ нь АНУ-д амьдрах дундаж зардлаас 55,3%-аар бага үзүүлэлт юм.
  • Хүний нөөц – Монгол улсын хөдөлмөрийн насны иргэдийн дийлэнх олонх нь боловсролын түвшин өндөр бөгөөд хөдөлмөрийн насны буюу 15-с дээш насны иргэдийн 59,1% нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарсан.
  • Эдийн засаг - Үндэсний статистикийн мэдээгээр 2024 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 32.0 их наяд төгрөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр), 79.9 их наяд төгрөг (оны үнээр) байна. Харин 2025 оны 2-р улиралд ДНБ нэрлэсэн дүнгээр 40 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн байна. Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд эдийн засагт зэс, нүүрс, молибден, цагаан тугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой. Хот суурин газраас гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 

Монгол Улсын томоохон онцлог болон давуу талуудаас дурдвал:

  • Олон төрлийн өсөн нэмэгдэж буй зах зээл;
  • Технологийн инновацийн төв;
  • Нэмүү өртгийн боловсруулалтыг хийж болохуйц ашигт малтмалын томоохон бааз;
  • Хөгжиж буй аж үйлдвэр болон дэд бүтэц;
  • Хамгийн том хоёр эдийн засаг болох ОХУ болон БНХАУ хоорондын гүүр;
  • Залуу, өндөр боловсролтой хүн ам;
  • Хувийн сектор ба хувьчлал /төрийн гол хөрөнгийг хувьчлах, Монголын конгломерат болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Монголын хөрөнгийн бирж дээр гарах/;
  • Төр хувийн хэвшлийн түншлэл болон дэд бүтцийн шинэчлэл;
  • Хууль дээдлэх ёс & хууль тогтоомж, зохицуулалтын чанар, ил тод байдал;
  • Хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус баталгаа олгох;
  • Ирээдүйтэй мега, томоохон төслүүд;
  • Хөгжиж буй харилцаа холбоо болон мэдээллийн технологийн салбар зэрэг нь Монгол Улсын онцлог буюу давуу талууд юм.

Цааш унших...

Mongolia
Dispute Resolution Employment Finance and Securities Restructuring & Insolvency Environmental Law Project Finance & Public-Private Partnership (PPP) Intellectual Property Transport Oil & Gas Technology, Media & Telecommunications Banking & Finance Mining Tax Real Estate Licenses and Permits Industry & Trade Pharmaceuticals & Healthcare Data Protection & Privacy Corporate and M&A Construction & Infrastructure