Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өнөөгийн зохицуулалт ба хөрөнгө оруулалтын боломж

Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өнөөгийн зохицуулалт ба хөрөнгө оруулалтын боломж

Монгол улсын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадлыг 2600 гегаватт (ГВт)  гэж тооцдог. Энэ нь Монгол улсын өнөөгийн эрчим хүчний салбарын 1.6 ГВт-ын нийт суурилагдсан хүчин чадлаас ойролцоогоор 1000 дахин их юм. Ирэх арван жилд Монголын говийн нутгуудын нар болон салхины асар их сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахаас гадна эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдвэрлэж чадвал Зүүн хойд Азийн бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой байна. Монгол Улс хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй ч нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 93%-г нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц үйлдвэрлэдэг ба нүүрсийг халаалтын үндсэн эх үүсвэр болгон ашиглаж ирсэн. Үүний үр дүнд, эрчим хүчний салбар нь хүлэмжийн хийн ялгаралт, агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон. Монгол Улсын хэмжээнд 2023 онд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ 8528 сая кВт орчим болж, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар буюу 349.7 сая кВт.ц-аар өссөн. Үүний дийлэнх буюу 90.9%-ийг одоогийн төвлөрсөн дулаан хангамжийн системийг бүрдүүлж буй дулааны цахилгаан станц (ДЦС); үлдсэн 8.5% нь нар, салхины эрчим хүчний станц, 0.6% нь усан цахилгаан станц, 0.01% нь дизель генераторууд үйлдвэрлэжээ. Мөн тайлант хугацаанд импортолсон эрчим хүчний хэмжээ 2447.6 сая кВт.ц болсон нь өмнөх оныхоос 286.3 сая кВт.ц-аар буюу 13.2%-иар өссөн байна.

Дэлгэрэнгүй уншина уу


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, Өмгөөллийн ГРАТА Интернэшнл Монголиа хуулийн Фирмийн партнер В.Болормаа bvolodya@gratanet.com болон Хуульчийн туслах Х.Энх-Учрал ekhurelbaatar@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

Дэлхийн 22 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль, эрх зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль, эрх зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Global
Mongolia