29.10.2020

Х У У Л Ь   З Ү Й Н   М Э Д Э Э :   М О Н Г О Л   У Л С   А З И   Н О М Х О Н   Д А Л А Й Н   Х У Д А Л Д А А Н Ы   Х Э Л Э Л Ц Э Э Р Т   Н Э Г Д Э Н   О Р Л О О  

Монгол улс удаан хугацааны хэлэлцээр хийж, дотоодын журмыг хангасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 29 өдөр Ази Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ) –т нэгдэн орж, 7 дахь гишүүн орон боллоо[1]. Монгол улс анх 2009 онд АНДХХ –т нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн байна[2]. Тус хэлэлцээрт нэгдэн орохын тулд оролцогч талууд (Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка) –тай цуврал хэлэлцээр хийж, мөн 2019 оны 12 дугаар сарын 12 –ны өдөр Монгол Улсын Их Хурал “Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталсан байна[3]. Энэхүү хэлэлцээр 2021 оны 1 дүгээр сарын 1 –нээс хэрэгжиж эхэлнэ.

АНДХХ (хуучнаар Бангкокын Хэлэлцээр) нь бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бөгөөд бүс нутгийн худалдааг өргөжүүлж, тэдгээрийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих, худалдааг харилцан либералчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хангах зорилготой.

2019 онд Монгол улсын нийт экспортын 89.4% -ийг, импортын 38.7% -ийг гишүүн орнуудын экспорт, импорт эзэлж байжээ (Статистикийн Мэдээллийн Нэгдсэн Сан, 2020). Иймд, хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд Монгол улсын экспортын бараа бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ –ын зах зээлд дунджаар 40% -ийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна[4]. Үндэсний хөнгөлөлтийн жагсаалтад зааснаар Монгол улс 366 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн үүнд голдуу далайн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амьтны болон ургамлын гаралтай тос, зарим ашигт малтмал, химийн бүтээгдэхүүн, мод, нэхмэлийн утас, химийн нийлэг, машин, тээврийн тоног төхөөрөмж зэрэгт гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Үүнээс гаалийн нэн тааламжтай тарифын хэмжээ 5%, хөнгөлөлттэй тарифын хэмжээ 10 – 30% хүртэл байна[5].

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.    


[1] https://www.unescap.org/apta/tariff-concessions/mongolia-accession

[2] https://www.unescap.org/events/capacity-building-workshop-mongolia-how-utilize-opportunities-apta-membership

[3] https://www.legalinfo.mn/law/details/14818?lawid=14818

[4] https://www.legalinfo.mn/details/1280

[5] https://www.unescap.org/sites/default/files/offerlist-Mongolia-Rec-on-23-oct%202018.pdf

Locations
үйлдвэрлэлийн
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Тээвэр
үйлчилгээний салбар:
Гэрээ
Competition law
Компани
Мэдээллийн Хамгаалалт & Нууцлал
Маргаан Шийдвэрлэх
ХөдөлмөрХүрээлэн буй орчин
Санхүү болон Үнэт цаас
Олон улсын худалдаа
Гааль ба олон улсын худалдааны арилжаа
Licenses and Permits
Үл хөдлөх хөрөнгө
Татвар
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: