Нууцлалын бодлого

hero image

Таны итгэл бидэнд хамгийн үнэ цэнэтэй зүйл тул GRATA International нь таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд үргэлж санаа тавьдаг.

GRATA International нь танаас хүлээн авсан мэдээллийг хамгаалах шилдэг аргыг ашигладаг. Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулж, хадгалж, шилжүүлж, устгадаг талаарх ойлголтыг өгөх манай Нууцлалын бодлого болон Күүкийн бодлогыг хянаж үзнэ үү.

Нууцлалын бодлого:

  • Нууцлалын бодлогын зорилго, зорилго

  • Компанийн профайл

  • Ашигласан нэр томъёо

  • Хувийн мэдээллийн жагсаалт

  • Хувийн мэдээлэл цуглуулах эх сурвалж

  • Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах зорилго

  • Хувийн мэдээлэл цуглуулах

  • Субъектийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах

  • Хувийн мэдээллийг шилжүүлэх

  • Хувийн мэдээллийг хадгалах

  • Насанд хүрээгүй хүмүүст зориулсан нууцлалын бодлого

  • Маркетинг

  • Хувийн мэдээллийн субъектуудын эрх

  • Бусад вэб сайтын нууцлалын бодлого

  •  Холбоо барих мэдээлэл

  • Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах

Күүкийн бодлого:

  • Күүкийн бодлогын зорилго, зорилтууд.

  • Күүки

  • Күүки ашиглах зорилго

  • Күүкиний төрлүүд

  • Күүки менежмент

  • Google Analytics.

  • Холбоо барих мэдээлэл

  • Күүкийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах.

Нууцлалын Бодлого:

Нууцлалын Бодлогын зорилго, зорилтууд

Энэхүү Нууцлалын Бодлого нь  ГРАТА Интернэшнл-ийн www.gratanet.com сайтаас цуглуулж, боловсруулсан хувийн мэдээлэлтэй ажиллах хандлагыг тодорхойлох зорилготой юм. 

Энэхүү Нууцлалын Бодлого нь www.gratanet.com - сайттай харилцахдаа зөв, мэдээлэлтэй шийдвэр гаргахад тань туслах зорилготой юм. 

Манай вэб сайтын онцлог, функцуудыг бүрэн ашиглахын тулд манай Нууцлалын Бодлогыг хянаж үзнэ үү.

Ашигласан нэр томъёо

Нууцлалын Бодлогод дараах нэр томъёо, тодорхойлолтыг ашигласан болно:

  • ГРАТА Интернэшнл Холбоо гэж ГРАТА Интернэшнл эсвэл ГРАТА нэг брэндийн дор хуулийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн өнцөг булан бүрийн бие даасан хуулийн фирмүүдийн дэлхийн сүлжээг хэлнэ.

  • Компани гэж ГРАТА Интернэшнлийн гишүүнтэй хамтран ажилладаг хувиараа бизнес эрхлэгч, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, ГРАТА Интернэшнл гишүүний үйлчилгээ үзүүлдэг болон үзүүлж болох үйлчлүүлэгчийг хэлнэ.

  • Мэдээлэл хариуцагч гэж хүний хувийн мэдээллийг боловсруулах зорилго, арга хэрэгслийг дангаараа болон хамтран тодорхойлдог хувь хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага, агентлаг болон бусад этгээдийг хэлнэ.

  • Хүний хувийн мэдээлэл боловсруулах гэж хүний хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, системчлэх, бүтэцжүүлэх, хадгалах, өөрчлөх, ашиглах, хянах, түгээх болон бусад байдлаар шилжүүлэх, сэргээх, бүлэгжүүлэх, нэгтгэх, хаах, устгахад чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ.

  • Хүний увийн мэдээлэл гэж цахим, цаасан болон (эсвэл) бусад биет хэрэгслээр бүртгэгдсэн хүний хувийн мэдээлтэй холбоотой мэдээллийг хэлнэ. Тухайлбал, хүний хувийн мэдээлэлд: нэр, бүртгэлийн дугаар, оршин суугаа газар, байршлын тухай мэдээлэл, цахим хаяг, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, гар утасны дугаар, хаяг болон хувийн мэдээллийн бусад мэдээллийг хэлнэ;

  • Холбогдох хууль гэж хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулдаг тухайн улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хуулийг хэлнэ;

  • Боловсруулагч гэж хянагчийн нэрийн өмнөөс хүний хувийн мэдээллийг боловсруулдаг хувь хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага, агентлаг болон бусад эрх бүхий байгууллагыг;

  • Хүний хувийн мэдээлэл цуглуулах гэдэг нь хувийн мэдээллийг олж авахад чиглэсэн үйл ажиллагааг;

  • Мэдээллийн эзэн гэж хувийн мэдээлэл нь хамаарах хувь хүнийг;

  • Компанитай холбоотой этгээд гэж Компанийн үүсгэн байгуулагч (оролцогч) хувь хүн, түүний ажилтан, Иргэний гэрээгээр тус компанид үйлчилж байгаа хүн, түүнчлэн Компанитай харилцдаг буюу харилцаж болох бусад хүн;

  • Гишүүн гэж харьяаллынхаа холбогдох хууль тогтоомжийн дагуу ГРАТА Интернэшнл эсвэл ГРАТА брэндийн дор үйлчилгээ үзүүлдэг бие даасан хуулийн фирмийг хэлнэ.

Фирмийн танилцуулга

GRATA International Холбоо нь GRATA International эсвэл GRATA International брэндийн дор хуулийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн өнцөг булан бүрийн бие даасан хуулийн фирмүүдийн дэлхийн сүлжээ юм. Тус холбоо нь 2018 оны 3-р сарын 23-нд Швейцарийн Зуг хотод байгуулагдсан бөгөөд Швейцарийн Верейн загвараар үйл ажиллагаагаа явуулдаг. Холбооны бүх гишүүд хамтарсан буюу нэгдсэн оффисын үүрэг гүйцэтгэдэг.

GRATA International нь www.gratanet.com  вэбсайтаас цуглуулж, боловсруулсан хүний хувийн мэдээллийн цорын ганц хянагч юм. ГРАТА Интернэшнл нь энэхүү бодлого, холбогдох гэрээ, хуулийн дагуу ГРАТА Интернэшнлийн нэрийн өмнөөс хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хамгаалах үйл ажиллагааг хангадаг Боловсруулагчидтай хамтран ажилладаг.

Холбооны бүх гишүүдийн болон тэдгээрийн харьяаллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gratanet.com сайтаас авах боломжтой.

ГРАТА Интернэшнлийн цуглуулдаг хүний хувийн мэдээллийн жагсаалт

ГРАТА Интернэшнл нь дараах хувийн мэдээллийг цуглуулж боловсруулдаг.

Үндсэн өгөгдөл: овог нэр; төрсөн өдөр, газар; утасны дугаар; цахим шуудан; оршин суугаа улс, хот.

Маркетингийн мэдээлэл: хүсэлт, захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл; овог нэр; цахим шуудан; компанийн нэр; харьяаллын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл; хэл, эдийн засгийн салбар.

Өргөдөл гаргагчийн дэлгэрэнгүй мэдээлэл: овог нэр; утасны дугаар; цахим шуудан; оршин суугаа улс, хот; гаргасан амжилтууд; боловсрол; өргөдөл гаргагчийн нэмэлт баримт бичиг.

Төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл: IP хаяг; Өгөгдлийн тодорхойлолт (UDID); Күүки; байршлын дэлгэрэнгүй; вэб сайтын ашиглалт, төхөөрөмжтэй холбоотой бусад мэдээлэл.

Боломжит гишүүдийн талаархи мэдээлэл: компанийн нэр; холбоо барих мэдээлэл; эрхэлдэг ажил; утасны дугаар; Имэйл; байршил; вэбсайт; гишүүний нэмэлт баримт бичиг.

GRATA International нь дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулдаггүй бөгөөд үүнд: арьс өнгө, үндэс угсаа; улс төрийн үзэл бодол; шашны болон гүн ухааны итгэл үнэмшил; үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл; генетик ба биометрийн өгөгдөл; эрүүл мэнд, хүйс, бэлгийн чиг баримжааны талаарх мэдээлэл.

Хүний хувийн мэдээллийг цуглуулах эх сурвалж

GRATA International нь хүний хувийн мэдээллийг дараах эх сурвалжуудаас цуглуулах боломжтой:

  • ГРАТА Интернэшнлийн вэбсайт (gratanet.com)-тай харилцах буюу мэдээллийн товхимолд бүртгүүлэх, санал хүсэлтийн маягт бөглөх эсхүл ГРАТА Интернэшнл Холбоонд эсхүл багт нэгдэх хүсэлт илгээх зэрэг тохиолдолд аливаа хэлбэрээр хувийн мэдээллээ хуваалцсан мэдээллийн эзнээс;

  • Күүки болон бусад мэдээлэл хуваалцах, тандах технологи ашигласны үр дүнд;

  • Олон нийтийн эх сурвалжууд;

  • Холбогдох хууль, журамд заасан нөхцөлд үндэслэн төрийн мэдээллийн сүлжээ.

Хувийн мэдээлэл цуглуулах болон боловсруулах зорилго

ГРАТА Интернэшнл нь дараах зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулна:

  • Мэдээллийн эзний харьяалагдах Компанид бизнесийн санал тавих, ГРАТА Интернэшнлээс зохион байгуулж буй семинар болон бусад арга хэмжээний урилга илгээх гэх зэрэг Гишүүдэд үзүүлэх үйлчилгээ болон тэдгээрийн нөхцлийн талаар мэдээлэл илгээх;

  • Мэдээллийн эзний харьяалагдах Компанид хууль тогтоомж, түүний хэрэглээний өөрчлөлт, чиг хандлагын талаарх мэдээлэл, түүнчлэн ГРАТА Интернэшнлийн зүгээс компанийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн салбар чиглэлтэй холбоотой нийтлэл, тойм болон бусад мэдээлэл болон/эсхүл судалгааны материал илгээх;

  • Мэдээллийн эзний харьяалагдах Компанид ГРАТА Интернэшнлийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл болон ГРАТА Интернэшнлийн зүгээс компанийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн бусад мэдээллүүд илгээх;

  • Компанид эсхүл Компанитай холбоотой этгээдэд үйлчилгээ үзүүлэх;

  • Гишүүнээс Компанид (Компанитай холбоотой этгээд) үзүүлж буй үйлчилгээний талаар Компани (Компанитай холбоотой этгээд)-тай хэлэлцээр хийх;

  • Гишүүнээс Компани болон/эсвэл Компанитай холбоотой этгээдэд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах;

  • Холбогдох хуульд заасан зорилгоор, тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулах болон боловсруулах нь холбогдох хуульд заасан Гишүүний үүргээ биелүүлэх, хууль сахиулах байгууллага, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай тохиолдолд.

Хүний хувийн мэдээлэл цуглуулах

ГРАТА Интернэшнл нь дараах үйлдлүүдийг хийсэн тохиолдолд вэбсайтаар дамжуулан хүний хувийн мэдээллийг цуглуулна:

  • Мэдээллийн товхимол болон маркетингийн мэдээллийн товхимол хүлээн авахаар захиалах;

  • ГРАТА Интернэшнлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахаар хүсэлт гаргах;

  • ГРАТА багт эсхүл ГРАТА Интернэшнл Холбоонд нэгдэх хүсэлт илгээх;

  • Аливаа хөтөч болон төхөөрөмж дээр мэдээлэл цуглуулах болон тандахад зориулсан күүки болон бусад технологи ашиглан вебсайтад хандах;

  • Вебсайтаар дамжуулан ГРАТА Интернэшнлийн үйлчилгээг авах.

Мөн Нууцлалын Бодлогод заасан бусад эх сурвалжуудаас хүний хувийн мэдээллийг цуглуулж болно.

Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хүний хувийн мэдээллийг цуглуулах болон боловсруулах

GRATA International нь дараах мэдээлэл шаардлагатай тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хүний хувийн мэдээллийг цуглуулах болон боловсруулна:

  • Мэдээллийн эзэн болон Гишүүний хооронд байгуулагдсан гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой эсхүл Гишүүн нь Мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэрээ байгуулахад шаардлагатай арга хэмжээг авахтай холбоотой;

  • Гишүүн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой;

  • Мэдээллийн эзэн эсхүл өөр бусад этгээдийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой;

  • ГРАТА Интернэшнл эсхүл өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль сахиулах байгууллага, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусламжтайгаар хамгаалахтай холбоотой;

  • Хуульд заасан бусад тохиолдол;

Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хүний хувийн мэдээллийг цуглуулах болон боловсруулахыг зөвшөөрсөн тохиолдолд Мэдээллийн эзэн нь GRATA International зүгээс уг үйлдлийнхээ хууль ёсны байдлыг нотлох хүртэл өөрийн хувийн мэдээллийг цуглуулах болон боловсруулахыг түдгэлзүүлэх хүсэлт хэдийд ч гаргах боломжтой. Автоматжуулалтын хэрэгсэл ашиглан Хүний хувийн мэдээллийг цуглуулах болон боловсруулахыг хориглодоггүй.

Хүний хувийн мэдээллийг дамжуулах

ГРАТА Интернэшнл нь хүний хувийн мэдээллийг дараах хүлээн авагчид дамжуулна:

  • ГРАТА Интернэшнл Холбооны бүх гишүүд. Гишүүн бүр Мэдээллийн эзэнд хууль зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд Нууцлалын Бодлогод зааснаар хүний хувийн мэдээллийг бусад Гишүүдэд дамжуулах;

  • Нууцлалын Бодлогод заасан зорилтуудын хүрээнд бидний нэрийн өмнөөс заавар зөвлөмжийн дагуу ажилладаг Мэдээлэл боловсруулагч болон ГРАТА Интернэшнлд үйлчилгээ үзүүлэгчид;

  • Мэдээллийн эзэнд хууль зүйн үйлчилгээ болон бусад үйлчилгээ үзүүлэх зорилгоор туслан гүйцэтгэгч болон гадны зөвлөхүүд;

  • Хууль сахиулах болон зохицуулах байгууллага.

ГРАТА Интернэшнл нь зөвхөн дараах нөхцөлд таны хувийн мэдээллийг дамжуулна:

  • Мэдээллийн эзэн зөвшөөрөл олгосон эсхүл хүний хувийн мэдээллийг дамжуулах эрх зүйн бусад үндэслэл байгаа бол;

  • Хүний хувийн мэдээллийг дамжуулан авч буй этгээд мэдээллийн аюулгүй байдлыг зохих ёсоор хангаж, хамгаалсан бол;

  • Хэрэв хүний хувийн мэдээлэл дамжуулах үйл явц нь Европын Холбооны Мэдээлэл Хамгаалах Ерөнхий Журмын шаардлага, холбогдох хууль тогтоомж болон хүний хувийн мэдээллийг дамжуулахтай холбогдсон бусад эрх зүйн актуудад нийцсэн бол.

Мөн бид өөрсдийн эсхүл бусдын хууль ёсны эрх, өмч болон аюулгүй байдлыг тогтоох эсхүл хамгаалах зорилгоор хүний хувийн мэдээллийг дамжуулж болно. Хэрэв таны хувийн мэдээллийг хэрхэн дамжуулдаг талаар эсхүл хүний хувийн мэдээлэл дамжуулан авч буй компанийн дүрэм болон бусад актуудын хуулбар эсхүл тухайн улсын хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой зохицуулалт эрх зүйн актын талаар асуух зүйл байвал бидэнтэй info@gratanet.com хаягт холбогдоно уу.

Хүний хувийн мэдээллийг хил дамнан дамжуулах

ГРАТА Интернэшнл нь шүүхийн шийдвэр, арбитрын шийдвэр, түүнчлэн гуравдагч улсын захиргааны байгууллага болон/эсхүл олон улсын байгууллагын шийдвэрт үндэслэн, (1) хэрэв тухайн шийдвэр нь холбогдох хууль болон олон улсын гэрээнд зааснаар шийдвэрийг гишүүд заавал биелүүлэх шаардлагатай бол, эсхүл (2) мэдээлэл дамжуулахыг холбогдох хуулиар зөвшөөрсөн бөгөөд хуулиар тогтоосон шаардлагад нийцэж байх тохиолдолд хүний хувийн мэдээллийг бусад улсын харьяанд шилжүүлж болно.

ГРАТА Интернэшнл нь хүний хувийн мэдээллийг энэхүү Бодлогод заасан зорилгоор дараах тохиолдолд дамжуулж болно:

  • Хэрэв хүний хувийн мэдээллийг дамжуулах нь Мэдээллийн эзний хүсэлтээр гэрээг гүйцэтгэх эсвэл гэрээний урьдчилсан арга хэмжээ авах, түүнчлэн субъектын ашиг сонирхлын үүднээс гэрээ байгуулах, гүйцэтгэх шаардлагатай бол;

  • Хэрэв хүний хувийн мэдээллийг дамжуулах нь Мэдээллийн эзний ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл, өмгөөллийн мэдүүлэг гаргах шаардлагатай бол;

  • Хэрэв хүний хувийн мэдээллийг дамжуулах нь Мэдээллийн эзэн өөрийн биеэр эсхүл хууль ёсны хувьд зөвшөөрөл өгөх боломжгүй үед Мэдээллийн эзний амин чухал ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай бол;

  • Хязгааргүй тооны хүмүүст мэдээлэл өгөх зорилготой Европын Холбооны нээлттэй бүртгэлээс хүний хувийн мэдээллийг дамжуулж болно, ингэхдээ зөвхөн Европын Холбооны хуулиар тогтоосон нөхцлийн дагуу.

ГРАТА Интернэшнл нь бусад зорилгоор болон бусад тохиолдолд Мэдээллийн эзнээс хүний хувийн мэдээллийг дамжуулахтай холбоотой гарч болзошгүй эрсдлийн талаар мэдэгдэн авсан зөвшөөрлийн дагуу хүний хувийн мэдээллийг хил дамнан дамжуулж болно.

Хүний хувийн мэдээллийг хадгалах

ГРАТА Интернэшнл нь таны хувийн мэдээллийг Герман улсын Фалкенштейн дэх Hentzner Online –н серверт хадгална. Hentzner Online нь хүний хувийн мэдээллийг хамгаалахын тулд дэвшилтэт аюулгүй байдлын хэмжигдэхүүнийг ашигладаг бөгөөд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог (ISMS) бий болгох, хөгжүүлэх, дэмжихэд тавигдах шаардлагыг тогтоосон ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартад нийцдэг.

ГРАТА Интернэшнл нь вебсайтад зочилсон хүмүүсийн хувийн мэдээллийг GDPR эсвэл дэлхий даяарх ижил төстэй хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргийнхээ дагуу хамгийн сүүлд зочилсон өдрөөс хойш хамгийн багадаа гурван жилийн хугацаанд хадгалах ба хэрэв бид зохицуулалтын болон хууль сахиулах байгууллагын өмнө хүлээсэн үүрэг эсхүл зохицуулалтын үүргийнхээ дагуу шаардлагатай бол удаан хугацаагаар хадгалж болно. 

ГРАТА Интернэшнл нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг үйлчлүүлэгчтэй хамгийн сүүлд харилцсан өдрөөс хойш хамгийн багадаа зургаан жилийн хугацаанд хадгалах ба GDPR эсхүл дэлхий даяарх ижил төстэй хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүрэг, эсвэл зохицуулалтын болон хууль сахиулах байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг эсхүл зохицуулалтын үүргийнхээ дагуу шаардлагатай бол удаан хугацаагаар хадгалж болно. 

Дээрх хугацаа дуусахад, ГРАТА Интернэшнл нь таны хувийн мэдээллийг устгах болно.

Насанд хүрээгүй хүнд зориулсан Нууцлалын Бодлого

ГРАТА Интернэшнлийн Гишүүдийн үзүүлж буй үйлчилгээг авснаар та өөрийгөө 16 насанд хүрсэн болохоо баталж буй юм.

Бид хүүхдийн хувийн нууцийг хүндэтгэдэг бөгөөд 16-аас доош насны хүүхдийн хувийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулахгүй, ашиглахгүй ба дамжуулахгүй болно.

Хэрэв бид ГРАТА Интернэшнлд өгөгдсөн эсхүл цуглуулсан мэдээлэл нь эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй хүүхдийн хувийн мэдээлэл болохыг мэдсэн даруй бид уг мэдээллийг устгах арга хэмжээ авах болно.

ГРАТА Интернэшнл нь холбогдох хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, Мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгээр хүний хувийн мэдээллийг боловсруулсны улмаас Мэдээллийн эзэнд учирсан хохирлыг хариуцахгүй.

Маркетинг

GRATA International нь таны хэрэгцээнд тохирох бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх маркетингийн мэдээллийн товхимол болон бусад шаардлагатай мэдээллийг танд тогтмол илгээх боломжтой. Хэрэв та маркетингийн мэдээллийн товхимол болон бусад шаардлагатай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлсэн бол та хэдийд ч сонголтоо өөрчлөх, мөн татгалзах, болон/эсхүл бүртгэлээ цуцлах боломжтой. 

Та хэдийд ч ГРАТА Интернэшнлийг маркетингийн зорилгоор тантай холбоо барих, эсвэл маркетингийн зорилгоор бусад ГРАТА олон улсын гишүүдрүү таны хувийн мэдээллийг шилжүүлэхийг хориглох эрхтэй. Хэрэв та цаашид маркетингийн мэдээллийн товхимол авахыг хүсэхгүй байгаа бол marketing@gratanet.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Мэдээллийн эзний эрх

GRATA International зүгээс таныг өөрийн хувийн мэдээллээ хамгаалах бүх эрхээ бүрэн мэдэж, эдлэх боломжтой болохоо мэдэж байхыг зөвлөж байна. Иймд Мэдээллийн эзэн нь дараах эрхтэй:

Хандах эрх. Мэдээллийн эзэн нь Нууцлалын Журамд заасны дагуу ГРАТА Интернэшнлээс боловсруулсан өөрийн хувийн мэдээллийн хуулбарыг авах хүсэлт гаргах боломжтой. Энэ тохиолдолд Мэдээллийн эзэн хэлбэр заагаагүй бол хүний хувийн мэдээллийг нийтээр зөвшөөрсөн цахим хэлбэрээр өгнө. Мэдээллийн эзэн уг хүсэлтийг дахин гаргасан тохиолдолд ГРАТА Интернэшнл нь хуулбар олгохтой холбогдуулан захиргааны зардалд зохих хураамж авч болно. 

Засах эрх. Мэдээллийн эзэн нь ГРАТА Интернэшнлд өөрийн алдаатай хувийн мэдээллийг засах, эсвэл боловсруулах зорилгоор нэмэлт мэдэгдэл өгөх зэргээр бүрэн бус хувийн мэдээллийг нөхөх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд ГРАТА Интернэшнл нь хүсэлтийг үндэслэл бүхий шалтгаангүйгээр хойшлуулалгүй шийдвэрлэх үүрэгтэй.

Устгах эрх. Мэдээллийн эзэн нь ГРАТА Интернэшнлд өөрийн хувийн мэдээллийг устгуулахаар хүсэлт гаргаж болох ба ГРАТА Интернэшнл нь хүсэлтийг үндэслэл бүхий шалтгаангүйгээр хойшлуулалгүй шийдвэрлэх үүрэгтэй. Түүнчлэн, ГРАТА Интернэшнл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх эсхүл хууль ёсны нэхэмжлэл гаргах, гүйцэтгэх, өмгөөлөх зорилгоор хүний хувийн мэдээллийг хадгалах шаардлагатайгаас бусад тохиолдолд ГРАТА Интернэшнл нь хүний хувийн мэдээллийг цаг алдалгүй устгах үүрэгтэй. 

Мэдээлэл боловсруулалтыг хязгаарлах эрх. Мэдээллийн эзэн нь дараах нөхцөлд ГРАТА Интернэшнлд өөрийн хувийн мэдээллийг боловсруулахгүй байх тухай хүсэлт гаргаж болно:

  • Мэдээллийн эзэн нь хувийн мэдээллийн үнэн зөв байдалд маргаан үүсгэж, ГРАТА Интернэшнлд хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах хугацаа олгосон;

  • Мэдээллийн эзэн хувийн мэдээллээ устгуулахыг эсэргүүцсэн болон хувийн мэдээлэл ашиглахыг хязгаарласан тохиолдолд хувийн мэдээлэл боловсруулах нь хууль бус;

  • ГРАТА Интернэшнл нь мэдээллийг анх боловсруулсан зорилгод хүрсэн бөгөөд мэдээлэл шаардлагагүй болсон хэдий ч Мэдээллийн эзэнд нэхэмжлэл гаргах, гүйцэтгэх болон өмгөөлөхөд шаардлагатай бол;

  • Мэдээлэл хариуцагч нь хууль ёсны үндэслэлээ батлах хүртэл Мэдээллийн эзэн хувийн мэдээлэл боловсруулахыг хязгаарлаж болно.

Өгөгдөл зөөвөрлөх эрх. Мэдээллийн эзэн нь ГРАТА Интернэшнлээс тухайн мэдээллийн эзэнтэй холбоотой хувийн мэдээллийг бүтэцлэгдсэн, машинд унших боломжтой форматаар өөр Мэдээлэл хариуцагчруу шилжүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд ГРАТА Интернэшнл нь дараахь тохиолдолд ийм шилжүүлэг хийхэд саад болохгүй:

  • Боловсруулалт нь зөвшөөрөл эсвэл гэрээнд үндэслэсэн;

  • Боловсруулалтыг автоматжуулалтын хэрэгсэл ашиглан гүйцэтгэдэг.

Мэдээлэл боловсруулахыг эсэргүүцэх эрх. Мэдээллийн эзэн нь хувийн шалтгаанаар ГРАТА Интернэшнлээс хэдийд ч өөрийн хувийн мэдээллийг боловсруулахыг эсэргүүцэх эрхтэй:

  • Хэрэв мэдээлэл боловсруулалт нь нийтийн ашиг сонирхолд нийцсэн үүрэг даалгавар гүйцэтгэх эсхүл ГРАТА Интернэшнлээс хууль ёсны болон албан ёсны эрх мэдлээ хэрэгжүүлэх шаардлагатай бол;

  • Хэрэв мэдээлэл боловсруулалт нь ГРАТА Интернэшнл эсхүл гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн ч, заавал хамгаалах шаардлагатай Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлоос илүү чухал биш, ялангуяа Мэдээллийн эзэн нь хүүхэд байх тохиолдолд;

  • Боловсруулалт нь дээрх заалтын дагуу хувийн хэрэгт үндэслэсэн зэрэг нөхцлүүд хамаарна. 

ГРАТА Интернэшнл нь хууль ёсны нэхэмжлэл гаргах, гүйцэтгэх эсхүл өмгөөлөх шаардлагатайгаас бусад тохиолдолд Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлоос илүү чухал хууль зүйн үндэслэлтэй болохоо батлаагүй бол хүний хувийн мэдээллийг үргэлжлүүлэн боловсруулахгүй.

Гомдол гаргах эрх. Мэдээллийн эзэн нь холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд Европын Холбооны нутаг дэвсгэрт байгуулагдсан Хяналтын байгууллага гэх мэт холбогдох хуульд заасан журмын дагуу байгуулагдсан захиргааны байгууллагад ГРАТА Интернэшнлийн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг гомдол гаргах эрхтэй. 

Зөвшөөрлийг цуцлах эрх. Хэрэв Мэдээллийн эзэн өөрийн хувийн мэдээллийг боловсруулах зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид өгсөн бол, Мэдээллийн эзэн нь өгсөн зөвшөөрлөө хэдийд ч үнэ төлбөргүйгээр цуцалж болно.

Хэрэв та бидэнд хүсэлт илгээсэн бол, бид танд сарын дотор хариу илгээх болно. Хэрэв та дээр заасан өөрийн эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл бидэнтэй info@gratanet.com хаягаар холбогдоно уу. 

Бусад вэбсайтуудын Нууцлалын Бодлого

Энэхүү Нууцлалын Бодлого нь зөвхөн www.gratanet.com вэбсайтад хамаарна. Манай вэбсайт нь гуравдагч этгээдийн вэбсайтуудын холбоосыг агуулж болох бөгөөд хэрэв та тэдгээр холбоосууд дээр дарвал вэбсайт тус бүрийн нууцлалын журмыг хянах шаардлагатай болохыг анхаарна уу. 

Холбоо барих мэдээлэл

Хэрэв танд Нууцлалын Бодлоготой холбоотой санал хүсэлт, асууж тодруулах зүйл байвал info@gratanet.com, it@gratanet.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Нууцлалын Бодлогын нэмэлт өөрчлөлт

Энэхүү Нууцлалын Бодлого нь www.gratanet.com вэбсайтад албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Журмын нэмэлт өөрчлөлт орсон хувилбар нийтлэгдсэнээр өмнөх бүх хувилбарууд автоматаар хүчингүй болно. Энэхүү Нууцлалын Бодлогод оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь www.gratanet.com вэбсайтад нийтлэгдэх болно. 

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн: 2020 оны 4-р сар

Күүкийн бодлого

Күүкийн бодлогын зорилго, зорилтууд

Энэхүү Күүкийн бодлогыг www.gratanet.com вэб сайттай харилцах аливаа хэлбэрээр мэдээлэл цуглуулах, хянах зорилгоор күүки технологи болон бусад технологийг ашиглах ГРАТА Интернэшнлийн чиг үүргийг тодруулах зорилготой юм. 

Энэхүү Күүкийн бодлого нь күүки технологи болон ГРАТА Интернэшнл хэрхэн энэхүү технологийн тусламжтай  www.gratanet.com вэбсайтыг ашиглах нөхцлийг санал болгож буй талаар ойлгоход тань туслах зорилготой. 

Күүки

Күүки гэдэг нь вэбсайтад зочлох бүрт таны хийсэн үйлдлийн мэдээлэл, сонголтуудыг хэрэглэгчийн хөтөч, компьютер дээр хадгалахад ашиглагддаг жижиг өгөгдөл юм. Күүкийн технологи нь функц болон элементүүдийнхээ тусламжтай хувь хүн бүрийн вэбсайттай ажиллах нөхцлийг сайжруулахад ашиглагддаг. Күүкийн технологийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.allaboutcookies.org хаягаас авах боломжтой. 

ГРАТА Интернэшнлийн вэбсайт  (www.gratanet.com) нь мэдээлэл цуглуулах болон тандахдаа Google Analytics, tags, scripts болон pixels гэх мэт технологийг ашигладаг. Күүкийн болон дээр дурдсан технологийг зөвхөн ГРАТА Интернэшнлийн вэбсайт  (www.gratanet.com) дээр онлайн хэлбэрээр өгсөн таны зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах боломжтой. Хүний хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайтын Нууцлалын Бодлогоос үзнэ үү. 

Күүки ашиглах зорилго

ГРАТА Интернэшнл нь дараах нөхцөлд күүкийн технологи болон бусад ижил технологийг ашиглана:

  • вэбсайтын навигацийг баталгаажуулах;

  • вэбсайтын хэрэглээний талаар хураангуй статистикийг гаргах;

  • бусадтай контент хуваалцах;

  • вэбсайт болон дижитал үйлчилгээг ашиглах нөхцлөө сайжруулах;

  • вэбсайтын үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд аналитик, өгөгдлийн судалгаа хийх;

  • вэбсайтыг ашиглах боломж, туршлагыг сайжруулахын тулд хувийн тохиргоог хадгалах;

  • вэбсайтын үйл ажиллагаа, оновчтой байдлыг хангахын тулд алдааг олж, засварлах.

Күүкийн төрлүүд

ГРАТА Интернэшнл нь вэбсайтын үйл ажиллагаанд дараах күүкиг ашигладаг:

  • Хувийн мэдээлэл, хэрэглэгчийн тохиргоог хадгалах, хувь хүний туршлага, ашиглах нөхцлийг сайжруулах, хялбарчлахад ашигладаг функциональ күүки;

  • Вэбсайтад зочилсон мэдээлэл, сонирхол, үзсэн контент, хэрэглэгчдэд хувийн зар сурталчилгаа явуулах зорилгоор дарсан холбоосын талаарх мэдээллийг цуглуулахад ашигладаг зар сурталчилгааны күүки;

  • Хэрэглэгчийн тоог таньж, тоолох, вэб сайтын хэрэглээний статистик мэдээллийг цуглуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулахад ашигладаг аналитик күүки;

  • вэб сайтыг ашиглах явцад түр ашиглагдаж, хаагдсан үед устгагддаг түр күүки.

Күүки менежмент

Та санал болгож буй маягтаас "татгалзах" гэснийг сонгох эсвэл хөтчийнхөө тохиргоогоор дамжуулан күүки дамжуулахыг идэвхгүй болгож болно.

Хэрэв та күүкийг идэвхгүй болгосон тохиолдолд вэбсайт буруу ажиллах боломжтой!

Google Analytics

Бид вэбсайтын хэрэглээний статистик мэдээллийг цуглуулахын тулд "Google Analytics" вэб аналитик үйлчилгээг ашигладаг. Уг үйлчилгээ нь күүки ашиглан таны байршил, IP хаяг, төхөөрөмж, хөтчийн дэлгэрэнгүй мэдээлэл, мөн вэбсайтын үйл ажиллагаа зэрэг мэдээллийг цуглуулдаг. 

Энэхүү мэдээлэл нь таны сонирхол, сонголтод тулгуурлан хувийн тохиргоог хадгалах, вэбсайтын хандалт болон хуудасны үзэлтийг шинжлэхэд тусалдаг. Ийнхүү цуглуулсан бүх мэдээлэл нь зөвхөн вэбсайтыг ашиглах боломжтой болгох, мөн контентыг хүргэх арга замыг сайжруулахад чиглэгддэг.

Та ижил нэртэй хөтөчийн өргөтгөлийг суулгаснаар Google Analytics-д өгөгдөл хянах хандалтыг идэвхгүй болгож болно. Google-н Нууцлалын Бодлогын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Google-ийн Нууцлал ба Нөхцөлийн хуудаснаас үзнэ үү.

Холбоо барих мэдээлэл

Хэрэв танд Күүки Бодлогын талаар асуух зүйл байвал info@gratanet.com, it@gratanet.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Күүкийн Бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах

Энэхүү Нууцлалын Бодлого нь www.gratanet.com вэбсайтад албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Журмын нэмэлт өөрчлөлт орсон хувилбар нийтлэгдсэнээр өмнөх бүх хувилбарууд автоматаар хүчингүй болно. Энэхүү Нууцлалын Журамд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь www.gratanet.com вэбсайтад нийтлэгдэх болно.

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн: 2020 оны 4-р сар