Туршлагатай мэргэжилтнүүд

Манай шилдэг багт нэгдээрэй

ГРАТА Интернэшнл нь Төв Азийн хамгийн том, хамгийн хурдацтай хөгжиж буй олон улсын хуулийн фирм юм. 32 гаруй жилийн турш шилдэг мэргэжилтнүүд хууль зүйн өндөр чанартай зөвлөгөө өгч ажилласан. Манайд дэлхийн 22 орны 220 гаруй хуульч ажилладаг бөгөөд төв байр нь Евразийн зүрхэнд Казахстан улсын Алматы хотод байрладаг. Корпорацийн соёлын олон талт байдлыг хөгжүүлж, ГРАТА Интернэшнл нь баруун хязгаараас Алс Дорнод хүртэл байрладаг улс орнуудад үйлчилгээ санал болгодог.

Бид таныг Legal500, Chambers and Partners, Asia Law болон бусад олон улсын зэрэглэлд хүлээн зөвшөөрөгдсөн хуульчдын багт нэгдэхийг урьж байна. Бидний хуулийн төлөөх хүсэл тэмүүллийг хуваалцах чадварлаг хүмүүсийг элсүүлэн багаа дэлхий даяар өргөжүүлэхийг зорьж байна.

Манай шилдэг багт нэгдээрэй

ГРАТА Интернэшнл нь өөрийн ажилчиддаа олон төрлийн салбар, практикийн чиглэлээр ажлын байр санал болгосноор ажилтан бүрийн ур чадвар, авьяасыг нь хөгжүүлэх боломжийг олгохыг эрмэлздэг. 

Хуульч та манай мэргэшсэн хуульчидтай Олон улсын багт нэгдэн олон төрлийн төсөл дээр ажиллах боломжтой. Та багийн нэг хэсэг болсоноор тухайн улсын болон олон улсын хэмжээнд туршлага хуримтлуулж, бусад улсын хамтран ажиллагчидтай олон улсын хэмжээний төсөл дээр ажиллана.

Бид дараах хувь хүнийг хайж байна:

  • Бакалаврын зэрэгтэй;

  • Академик дүнгээр эхний 10 хувьд багтсан байх;

  • Олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай;

  • Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.

ГРАТА Интернэшлийн ажлын сонгон шалгаруулалт нь судалгаан дээр суурилдаг бөгөөд сонгогдсон нэр дэвшигч нь өөрийн сонгосон чиглэлд үйлчүүлэгчдээс ирэх төрөл бүрийн хэргийг шийдвэрлэх боломжтой. ГРАТА-д бид асуудал шийдвэрлэх ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг эрхэмлэдэг ба төвөгтэй асуудлуудыг даван туулах чадвартай, багаар ажиллах чадвартай хүмүүсийг хайж байна.

ГРАТА Интернэшл -г сонгох шалтгааныг энд харуулав:

Нэгдэл ба бүрэн бүтэн байдал

ГРАТА Интернэшлд нь дэлхийн сүлжээгээ нэгтгэж, хуульчид хоорондоо холбогдох, туршлагаа хуваалцах боломжийг олгохыг эрмэлздэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ аливаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд үйлчилгээний болон практик салбаруудад хамт олноо хөгжүүлж байна.

Мэргэжлийн чадвар

Бид бүтээлч, санаачлагатай, хууль, эрх зүйн шинэ салбар, чиглэл болон түүнийг өөрсдийн улсаа хөгжүүлэхээр илүү мэргэшин ажиллах хуульчдыг дэмжин ажилладаг.

Карьерийн өсөлт

Бид өөрийн хамт олныхоо авьяас, ур чадварыг дэмжих, хуульчид өөрийн сонирхолд нийцсэн үйлчилгээний салбар, чиглэлийг олоход туслах дэд бүтцийг санал болгодог. Зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 27 жилийн хугацаанд Грата нь олон үеийн хуульчдыг бэлдсэн.

Улсаа сонгох
Улсаа сонгох
Монгол
Туркменистан
АНУ
Гүрж
Узбекистан
Казахстан
Армен
Хятад
Оффисыг сонгоно уу
Оффисыг сонгоно уу
Эдийн засгийн салбар
Эдийн засгийн салбар
Үйлчилгээний чиглэл
Үйлчилгээний чиглэл