Гадаад Компанийн Төлөөний Газрын Орлогод Татвар Ногдуулах Зохицуулалт

Гадаад Компанийн Төлөөний Газрын Орлогод Татвар Ногдуулах Зохицуулалт

Монгол Улсад гадаад аж ахуйн нэгжийн байнгын төлөөний газар (Permanent Establishment)-ын орлогод татвар ногдуулах зохицуулалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (ААНОАТ) болон Монгол Улсын гадаад улс орнуудтай байгуулсан давхар татварын гэрээнүүдийн зохицуулалтад тулгуурладаг.

ААНОАТ-ын тухай хуулийн 4.1.6 зүйлд төлөөний газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа газар буюу Монгол Улсад олсон орлого байна гэж тодорхойлсон бөгөөд аж ахуйн удирдан явуулдаг газар, салбар, агуулах, худалдаа үйлчилгээний газар зэрэг хэлбэрийг хамруулан авч үздэг. Түүнчлэн Монгол Улсад орлого олсон гадаад аж ахуйн нэгжид аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах бөгөөд Төлөөний Газар нь татвар ногдуулах үндсэн объектод шууд хамаарна.

Иймээс гадаад компанийн төлөөний газрын орлогод татвар ногдуулах нь Монгол Улсын дотоодын татварын хууль тогтоомж болон олон улсын гэрээний зохицуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт бөгөөд татварын суурийг зөв тогтоох, ашгийн хуваарилалтыг бодит үйл ажиллагаанд нийцүүлэх нь практик хэрэгжилтийн гол асуудал нь болно.

Цааш унших...

Mongolia
Tax Corporate and M&A