21.07.2020

Б Л О К Ч Е Й Н И Й Н   Э Р Х   З Ү Й Н   З О Х И Ц У У Л А Л Т  

Блокчейн /blockchain/ -ийг биткойн /bitcoin/ -ын суурь технологи болгон зохион бүтээсэн бөгөөд Тархмал Бүртгэлийн Технологи /Distributed Ledgers Technology/ (“ТБТ”) –ийн нэгэн төрөл юм. Харин ТБТ гэдэг нь өгөгдлийг хэд хэдэн өгөгдлийн сан (мөн бүртгэл /ledgers/ гэж нэрлэдэг) –д хадгалах буюу дамжуулах үйл явц ба өгөгдлийн сан тус бүрт яг ижил мэдээлэл бүртгэгдэж, зангилаа /nodes/ буюу компьютерийн серверийн тархмал сүлжээнд хамт байршин, хянагддаг байна. Мөн блокчейн нь криптограф /cryptography/ буюу шифрлэлт/encryption/ -ийн аргаар ажилладаг механизм бөгөөд математикийн тусгайлсан алгоритмыг ашиглан тасралтгүй нэмэгдэх өгөгдлийн бүтцийг бий болгон, баталгаажуулдаг байна. Өөрөөр хэлбэл, өмнөх мэдээллүүдийг устгалгүйгээр шинэ мэдээллүүдийг нэмж, “гүйлгээний блок / transaction block” –ын хэлхэг үүсгэдэг (үүнийг тархмал бүртгэл гэнэ)[1].

Энэхүү технологи нь төвлөрсөн бус, нээлттэй, хамгаалалт сайтай, тархмал шинжтэй бөгөөд сүлжээний найдвартай байдал болон уламжлалт банкны системтэй харьцуулахад түргэн шуурхай (дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтаас үзээрэй: https://101blockchains.com/introduction-to-blockchain-features/#prettyPhoto) байх тул ихэнх улс орнууд уг технологийг дэмждэг байна. Тухайлбал, Франц улс 2016 онд микробонд / minibons/ –ын бүртгэлийг блокчейн технологи ашиглан хийхийг зөвшөөрсөн тушаал гаргаж байжээ. Тус бондыг хүүтэй-нот гэж нэрлэдэг бөгөөд дамжуулан худалдах боломжгүй үнэт цаас юм. Бонд гаргагч нь зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээдэг байна. Цаашлаад, 2017 онд блокчейн технологийн бүртгэлийг ашиглаж болох санхүүгийн хэрэгслийн жагсаалтыг нэмэгдүүлсэн байна. Мөн Франц улсын худалдааны тухай хуульд уг технологийг санхүүгийн хэрэгслийг бүртгэх зохистой арга хэмээн тодорхойлсон байдаг байна[2].

[1] Cryptocurrencies and Blockchain, European Parliament, 2018

[2] pp12. Legal Regulatory Framework of Blockchains and smart contracts, The European Union Blockchain observatory and forum, 2019

Татаж авах→

Locations
Үйлчилгээний чиглэлүүд
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: