Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) болон Монгол Улсын Эрчим хүчний яам хамтран бэлтгэсэн сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээгээр Монгол Улс нар болон салхинаас жилд 15,000 15,000 тераватт цаг (ТВт/цаг) эрчим хүч гаргаж авах боломжтойг болохыг тогтоожээ. Энэ нь 18 сая тонн нүүрстэй тэнцэх эрчим хүчний нөөц юм.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (NREC)-ийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нийт чадавх нь 2.6 тераватт буюу цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох асар том нөөц бааз болох боломжтой байна. Ирэх арван жилд Монголын говийн нутгуудын нар болон салхины асар их сэргээгдэх эрчим хүчний ашиглах боломжтой. Энэхүү нөөцөөр дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахаас гадна эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдвэрлэж чадвал Зүүн хойд Азийн бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой.
Салхины Эрчим Хүч
Нарны эрчим хүч
Усан эрчим хүч