Шинэ Эдийн Засгийн Эрх Чөлөөний Тухай Хууль ба Хөрөнгө Оруулалтын Тухай Хуулийн Нэмэлт, Өөрчлөлт

Шинэ Эдийн Засгийн Эрх Чөлөөний Тухай Хууль ба Хөрөнгө Оруулалтын Тухай Хуулийн Нэмэлт, Өөрчлөлт

Танилцуулга

Монгол Улсын Их Хурал 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталж, түүнтэй уялдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнес эрхлэх эрх чөлөөг хангах, өмчлөх эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих, төрийн оролцоог хязгаарлах, бизнесийн эрх зүйн орчны тогтвортой, ил тод байдлыг хангах зэрэг эдийн засгийн харилцаанд баримтлах суурь зарчмуудыг хуульчилсан.

Харин эдгээр зарчмыг хөрөнгө оруулалтын харилцаанд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн баталгааг бэхжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын харилцаанд баримтлах зарчмуудыг шинээр тодорхойлж, хөрөнгө оруулалтын хэлбэрийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчийн өмчлөх эрх болон хөрөнгийг хамгаалах баталгааг сайжруулах, төрийн байгууллагын хууль бус оролцоо, үндэслэлгүй хяналт шалгалтыг хязгаарлах зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн татварын орчныг тогтворжуулах нөхцөл, хугацааг шинэчилж, хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээ, гомдол болон маргаан шийдвэрлэх журмыг илүү тодорхой болгосон нь энэхүү шинэчлэлийн гол онцлог юм.

Энэхүү хууль зүйн мэдээллээр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үндсэн зохицуулалтуудыг танилцуулж, тэдгээртэй уялдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өмнөх зохицуулалттай зүйл, заалт бүрээр нь харьцуулан авч үзэхийн зэрэгцээ холбогдох бусад хуульд орсон өөрчлөлтүүд болон тэдгээрийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад үзүүлэх ач холбогдлыг тайлбарлав.

Цааш унших...

Mongolia
Mining Industry & Trade Finance and Securities Construction & Infrastructure Corporate and M&A