Хууль, Эрх Зүйн Мэдээлэл: Ашигт Малтмалын Тухай Хууль Эрх Зүйн Орчны Шинэчлэл

Хууль, Эрх Зүйн Мэдээлэл: Ашигт Малтмалын Тухай Хууль Эрх Зүйн Орчны Шинэчлэл

Монгол улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хирээр түүнийг даган бий болж байгаа шинж тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудын биелэлтийг хангах, уул уурхайн  бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх замаар Үндсэний баялгийн санг арвижуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байна. Тухайлбал:

  • Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
  • Чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт;
  • Геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох;
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх.

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуультай холбогдох 11-н нэр төрлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус дагалдуулан боловсруулсан байна.

Цааш унших...

Mongolia