Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ) нь төр, хувийн хэвшил хоорондын урт хугацааны, хууль ёсны хүчин төгөлдөр гэрээнд үндэслэдэг бөгөөд тус гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэгч нь дэд бүтцийн санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг төрд үзүүлэх үүрэг хүлээдэг. Хувийн хэвшлийн түншлэгчийн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд гаргасан энэхүү зардлыг 1) төсвөөс, 2) хэрэглэгчийн төлбөр, хураамжаар 3) эсхүл холимог хэлбэрээр санхүүжүүлдэг.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчим
Тодорхой дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд төсвийн хязгаарлагдмал байдал, эрсдэл хуваарилалтаас гадна дараа нь түүний хэвийн үйл ажиллагааг хангах, арчлахад техникийн нарийн ур чадвар, хүний нөөцийн дутагдал үүсэх зэрэг асуудалтай төр тулгардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зохистой арга нь ТХХТ юм. Иймээс ч ТХХТ-ийг дэлхийн хэмжээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтад өргөнөөр хэрэглэж байна. ТХХТ нь мөн хөгжиж буй орнуудын хувьд хувьд тогтвортой хөгжлийн төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал хөшүүрэг болж байна.