Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Солонгос, Япон зэрэг дэлхийн 28 орны хуульч, судлаач, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцож, про боно буюу орлого багатай болон эмзэг бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хөдөлгөөнийг дэлхийн түвшинд хэрхэн түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх талаар туршлага солилцов. Манай хуулийн фирм спонсор хуулийн фирмээр оролцлоо.
ГРАТА Интернэшнл Монголиа-ийн Партнер, Гүйцэтгэх захирал В.Болормаа нь “Про боно бизнес тохиолдол” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцлоо.
Хэлэлцүүлгийг PILnet байгууллагын Евро Азийн хөтөлбөрийн мэргэжилтэн Ираида Захаревич удирдан явуулсан бөгөөд White & Case, Australian Pro Bono Centre, TrustLaw (Thomson Reuters), UK Pro Bono Week зэрэг дэлхийн тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөгчид хамтран оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр про боно хийхийн давуу тал, үүнийг бизнесийн соёлтойгоо хэрхэн холбох, ямар төрлийн про боно бизнест тань боломж болох, шинэ үеийн хуульчдад про боног таниулах, бизнесийн хүрээнд про боногоор дамжуулан гадаад хамтын ажиллагааг яаж сайжруулах, про боногоор дамжуулан хамгийн шилдэг хуульч өмгөөлөгчдийг татах боломжтой юу, про боно бизнест ямар давуу талыг өгөх, про боног бизнесийнхээ соёлд хэрхэн нэгтгэх вэ зэрэг өргөн агуулгын хүрээнд харилцан туршлага солилцлоо.