GRATA International Монголиа хуулийн фирм нь Монголын Хуульчдын Холбоо /МХБ/ -той хамтран "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн аргууд" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2022 оны 03 дугаар сарын 31-нд болсон бөгөөд тус шатанд нийт 7 илтгэл шалгаруулж, хэлэлцүүлсэн бөгөөд уралдааны шүүгчээр "Грата интернэшнл монголиа" хуулийн фирмийн партнер, захирал В.Болормаа, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Түвшинцэнгэл, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар тус тус ажилласан.
Оролцогчид илтгэлдээ сонирхолтой асуудлуудыг хөндсөн бөгөөд дараах гурван илтгэл шилдгээр шалгарсан байна. Үүнд: