Шинээр Батлагдсан Үндэсний Баялгийн Сангийн Тухай Хуулийн Хураангуй

Шинээр Батлагдсан Үндэсний Баялгийн Сангийн Тухай Хуулийн Хураангуй

ШИНЭЭР БАТЛАГДСАН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХУРААНГУЙ

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ““...Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. Үүний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 оны 4-р сард шинээр батлагдсан бөгөөд дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон.

I. Үндэсний баялгийн сангийн тухай хууль

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг баталж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дараахь үндсэн зарчимд нийцүүлэн баталсан:

  1. Газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах;
  2. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах;
  3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлнэ.

Хуулийн төслийг боловсруулахаас өмнө хийгдсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан”-д Монгол Улсын Үндэсний баялгийн сан 1/ Ирээдүй үеийн иргэдэд байгалийн баялгаас хуримтлал үүсгэх “Ирээдүйн өв сан”, 2/Өнөө үеийн иргэдэд байгалийн баялгаас хуваарилалт хийх “Хуримтлалын сан”, 3/ Хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх “Хөгжлийн сан” гэсэн гурван үндсэн сантай ажиллах нь оновчтой талаар тодорхойлж, түүнийг боловсруулахдаа Норвеги, Казахстан, Кувейт, Саудын араб, АНУ-ын Шинэ Мексик муж, Аляска муж улсуудын баялгийн сангийн зохицуулалтын сайн туршлагыг нутагшуулан нэвтрүүлэх талаар зөвлөмж өгсөн байна. Үүний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн эрх зүйн зохицуулалтыг бий болгож, эдгээр сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийг өнөө  ба ирээдүйн иргэд хүртэх хөгжлийн бодлогыг зэрэгцсэн байдлаар тодорхойлон хэрэгжүүлэх нь оновчтой хэмээн хуулийн төслийг боловсруулсан байна. 

Цааш унших→

Global
Mongolia