Поиск по публикациям
04.05.2021
Олон улсын татварын зохицуулалт
Монгол Улсын Их Хурал (УИХ) –ын 2017 оны 01 сарын 12 –ны өдөр баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” –ийн хүрээнд УИХ 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан.
27.04.2021
Монгол улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгав
Монгол улсын Засгийн Газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 тоот тогтоолоор Монгол улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 8 –ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/313 тоот захирамжид дараах асуудлуудыг зохицуулжээ.
Шинэ Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газрын эрх үүрэг
2020 оны 12 сар хүртэл эмийн импорт, экспорт болон түгээлттэй холбоотой зохицуулалтыг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын холбогдох газар, хэлтсүүд тус тусын хамаарах чиг үүргийн дагуу хариуцаж ажилладаг байсан.
12.04.2021
Хүний Хувийн Мэдээлэл Хамгаалах тухай хуулийн төсөл
1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хууль нь хувь хүн нууцаа өөрөө хамгаалах, хувийн мэдээллийг өөрөө нууц гэж тодорхойлох маш ерөнхий зохицуулалттай хууль тул хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед  зайлшгүй шинэчлэн батлах шаардлага бий болсон.
29.03.2021
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” –ийн дагуу 1999 онд батлагдан нийт 24 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны 3 сар өргөн мэдүүлсэн.
29.03.2021
Монголд бизнес эрхлэх нь - 2021
Монгол улс байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой төдийгүй Азийн томоохон зах зээлд ойрхон байдаг тул дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болдог. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2020 оны байдлаар 16.20 тэрбум ам доллар байна.
Сэндбокс зохицуулалтын орчны журам
Технологийн дэвшилд суурилсан санхүүгийн үйлчилгээг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг бүхэлд нь финтек гэнэ. Финтекийн тусламжтайгаар санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрснээр санхүүгийн байгууллагууд илүү бага зардлаар, өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжтой юм.
Монгол улс дахь франчайзийн зохицуулалт
Бизнес эрхлэхэд хэд хэдэн зам бий. Тухайлбал, шинэ бизнес хайх, эхлүүлэх, одоо байгаа бизнесийг худалдан авах, франчайз худалдан авах замаар бизнес эрхэлж болно. Эдгээрээс орчин үед хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа франчайз худалдан авах юм. Франчайзийн гэрээгээр эрх олгогч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
02.03.2021
ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19) –ЫН ТАРХАЛТЫН ТҮВШИНГ ТОГТООЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ
Монгол улсын Засгийн газар 2021 оны 02 дугаар 21 –ний өдөр “Коронавируст халдвар (КОВИД-19) –ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” –ыг баталлаа.
Тус журамд халдварын тархалтын 4 (дөрөв) түвшинг тогтоож, түвшин тус бүрт төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны горимыг зохицуулсан бөгөөд үүнээс хуулийн этгээдийн үйл ажиллагааны горимыг товчлон хүргэж байна.
ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 28 –ны өдрийн ээлжит хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Тус хуулийн дагуу Монгол улсын Банкны тухай хуульд дараах гол өөрчлөлтүүд орсон байна.