Салбарын жагсаалт

ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн стратеги төлөвлөгөөний цаашдын  алхам болох Евроазийн бүс нутагт үйл ажиллагааны хүрээг тэлэх, Монгол дахь төлөөлөгчийн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь томоохон салбар болгон өргөжүүлэх хүрээнд 2017 оны 10 сарын 13 өдөр Абсолют Адвокатс хуулийн фирмтэй “Хамтран Ажиллах Харилцан Ойлголцлын Санамж Бичиг” байгуулсан. Ийнхүү санамж бичиг байгуулахаас өмнө тус хуулийн фирмийн партнер, гүйцэтгэх захирал В.Болормаа нь ГРАТА Интернэшнлийн Монгол дахь төлөөлөгчөөр 5 жилийн хугацааанд ажиллаж байв.

Абсолют Адвокатс ХХН нь харьцангуй залуу, хурдацтай хөгжиж буй хуулийн фирм бөгөөд сүүлийн гурван жилийн турш гадаад болон дотоодын үйлчлүүлэгчдэд банк, санхүү, барилга, дэд бүтэц, уул уурхай, газрын тос, байгалийн хий, эм зүй, эрүүл мэнд, технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, болон тээвэр зэрэг салбар, чиглэлийн дагуу иж бүрэн хууль зүйн үйлчилгээ үзүүлж байна. Бид үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний боломжит үнэ, уян хатан нөхцлийг санал болгодог.    

Манай фирм Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цөөхөн олон улсын хуулийн фирмийн нэг юм. Мөн ГРАТА Интернэшнл нь 20 улсад салбартай бөгөөд тэдгээр салбарын аль нэгийн үйлчлүүлэгч болсноор бусад бүх салбарын үйлчлүүлэгчид тооцогддог.

Абсолют Адвокатс хуулийн фирмийн баг дотоод болон гадаадын нэр хүнд бүхий их сургуулиудад зэрэг хамгаалсан, Англи, Орос, болон Монгол хэлээр чөлөөтэй харилцах чадвартай гишүүдээс бүрддэг тул үйлчлүүлэгчидтэй харилцахад аливаа саад бэрхшээлгүй байдаг.

Монгол салбарын сүүлийн үед хүртсэн шагнал, урамшуулал

  • Дэлхийн Банк Группээс “Эмэгтэйчүүд, Бизнес ба Эрх Зүй 2019” –д оруулсан хувь нэмрийг үнэлэн талархлын гэрчилгээ;
  • Дэлхийн Банк Группээс “Дэлхийн Банк Жишиг Дэд Бүтэц 2020” –д оруулсан хувь нэмрийг үнэлэн талархлын гэрчилгээ;
  • Дэлхийн Шударга Ёсны төслөөс “Хуулийн Засаглалын Индекс 2020” –д оруулсан хувь нэмрийг үнэлэн талархлын гэрчилгээ.

Зөвлөмж

Үйлчилгээний чиглэлүүд
Компани
IFLR 1000, Tier 3, 2019
IFLR 1000, Tier 3, 2019
Оюуны өмч
IFLR 1000, Tier 3, 2019
IFLR 1000, Tier 3, 2019
Б а г а а  
б ү р д ү ү л э х  
Төслийн амжилтын гол хүчин зүйлийн нэг нь мэргэжлийн багийн оролцоо юм
  • сонголтуудаас нэгийг сонгоно уу

Газрын зураг харах