18.08.2022
Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулан байгуулжээ.
03.08.2022
Монгол Улсын хууль тогтоомжоор арилжааны хуулийн этгээдийн хэлбэр, төрөл өргөн хүрээтэй (Хязгаарлагдмал хариуцлагатай компани – ХХК, Хувьцаат компани – ХК, Хамтарсан үйлдвэр) байхаар зохицуулсан ч практикт хувийн бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагч нар гадаадын хөрөнгө оруулалттай ХХК байгуулахыг илүүд үзэж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмууд
Монгол Улс 2019 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын тоонд орж, үүнээс 1 жилийн дараа 2020 оны аравдугаар сард тус жагсаалтаас амжилттай гарсан байдаг.
21.06.2022
Монгол Улсад компанийн засаглалыг хөгжүүлэхээр анх 2007 онд Санхүүгийн Зохицуулах Хороо /СЗХ/ -оос “Компанийн засаглалын кодекс” –ыг баталж, 2014 онд дахин шинэчилсэн байдаг. Эдгээр кодексын дагуу, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, нээлттэй буюу хувьцаат компани кодексыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй бол хязгаарлагдмал хариуцлагатай компани болон бусад хуулийн этгээд сонголтоор хэрэглэж байсан.
06.05.2022
Компаниуд үнэт цаасаа нийтэд санал болгож, худалдах замаар хөрөнгө оруулалт нэмж татан, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой байдаг. Монгол улсад 2021 оны байдлаар 314 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 1.4 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан байна. Энэ нь 2020 оноос 21.6 дахин, 2017 оноос 64.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
25.04.2022
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа бөгөөд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байжээ.