C o v i d - 1 9   L e g a l   H e l p l i n e  

Улс орнууд хурдацтай тархаж буй шинэ COVID-19 халдварын иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөлтэй тэмцэхээс гадна, эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлага бий болоод байна.

ГРАТА Интернэшнл Оффисууд нь үйлчлүүлэгч болон түншүүдийн эрэлт хэрэгцээнд үндэслэн, шинэ халдварын өнөөгийн нөхцөл байдал, үйл явцад хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, халдварын улмаас үүсээд буй эрх зүйн үр дагаварыг шийдвэрлэхэд туслахаар COVID-19 хууль зүйн туслалцааны төвийг байгуулсан.

Энэ хэсэгт та нийтлэл болон шинээр батлагдсан хуулийн тайлбар зэрэгт  тусгасан хэд хэдэн практик гарын авлагыг олж авах боломжтой. Дараах салбарт бий болсон өөрчлөлтүүдийг хүргэж байна:

  • Гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлууд;
  • Худалдаа, гааль, ложистик, тээвэр болон бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой асуудлууд;
  • Компаний засаглал, дампууралтай холбоотой асуудлууд;
  • Шинэ халдварын Хөдөлмөрийн эрх зүйн салбарт үзүүлж буй нөлөөлөл;
  • Даатгалын асуудлууд;
  • Татварын асуудлууд;
  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн журмын талаар шүүхийн хяналтын тухай асуудлууд;
  • Хямралын эсрэг болон бизнест үзүүлж буй эрх зүйн үр дагаварыг бууруулах чиглэлээр боломжит арга хэмжээ авах тухай асуудлууд гэх мэт.            

ГРАТА Интернэшнл таны бизнестэй холбоотой аливаа эрх зүйн асуудалд туслалцаа үзүүлнэ. Та харьяа COVID-19 хууль зүйн туслалцааны төвтэй (баруун талын “холбоо барих гол хаяг,утас” хэсгээс мэдээлэл авна уу) эсхүл info@gratanet.com хаягт холбогдож зөвлөгөө аваарай.


COVID-19 Ба түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ монгол улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл

Монгол Улсын Үндэсний Статистикийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын эдийн засаг COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 2020 оны эхний улирлын байдлаар 10,7 хувь агшаад байна. 


Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн эрх зүйн зохицуулалт болон Гэрээнд санал болгож буй жишиг заалт

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (цаашид “Танхим” гэх) даргын 2020 оны 1 сарын 24-ний өдөр баталсан force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1 –д заасны дагуу:


 

Key contacts