

Грата Интернэшнл нь Төв Азийн хамгийн том, хурдацтай хөгжиж буй Олон улсын хуулийн фирм юм. 28 жилийн хугацаанд манай шилдэг мэргэжилтнүүд мэргэшсэн хууль, эрх зүйн зөвлөгөөг танд санал болгож байна. 20 оронд 250 гаруй хуульчтай Грата Интернэшнлийн төв нь Евро-Азийн төвд байрлах Казахстан улсын Алмата хотод байрладаг. Компанийн соёлд олон талт байдлыг төлөвшүүлж буй тус хуулийн фирм нь Баруун хязгаараас Алс Дорнод хүртэлх улс орнуудын хүрээнд өөрийн үйлчилгээг санал болгож байна.
Legal 500, Chamber & Partners , Asian Law болон бусад олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагуудын зэрэглэлд багтсан хуульч таныг Грата Интернэшлийн мэргэжлийн шилдэг хамт олонд нэгдэхийг урьж байна. Бид ижил хүсэл тэмүүлэл , нэр хүндийг хуваалцах чадварлаг мэргэжилтнүүдийг өөрийн хамт олондоо нэгдэхийг олон улсын хэмжээнд урьж, хамт олноо өргөжүүлэхийг хүсэж байна.
Шилдэг хамт олонд нэгдээрэй
Грата Интернэшл өөрийн ажилчиддаа өөр өөр салбар, үйлчилгээний чиглэлд олон төрлийн ажлын байр санал болгосноор ур чадвар, авьяасыг хөгжүүлдэг тул ажилтан бүрийн авьяас, онцгой чадварт итгэдэг.
Туршлагатай хуульч та олон төрлийн төсөл дээр манай мэргэшсэн хуульчидтай Олон улсын багт нэгдэх ажиллах боломжтой. Та багийн нэг хэсэг болсоноор тухайн улсын болон олон улсын хэмжээнд туршлага хуримтлуулж, бусад улсын хамтран ажиллагчидтай олон улсын хэмжээний төсөл дээр ажиллана.
Бид дараах хувь хүнийг хайж байна:
- Нэр хүндтэй их сургуулийн бакалаврын зэрэгтэй;
- Академик дүнгээр эхний 10 хувьд багтсан байх;
- Олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай;
- Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.
Судалгаанд суурилсан Грата Интернэшлийн ажлын сонгон шалгаруулалтад амжилттай нэр дэвшигч нь сонгосон үйлчилгээний чиглэлд үйлчүүлэгчдээс ирэхтөрөл бүрийн хэргийг шийдвэрлэх боломжтой. Бид асуудлыг шийдвэрлэх чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг үнэлдэг тул хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай хүнийг хайж байна..
Грата Интернэшл -г сонгох шалтгааныг энд харуулав.